Хөвсгөл нуурын “Хөх сувд 2019” мөсний баярыг ирэх гуравдугаар сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулна. Сүүлийн жилүүдэд олон улсын фестиваль болон өргөжсөн Далай ээжийн мөсний баяр 19 дэх жилдээ болох бөгөөд Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, Аялал жуулчлалын яамр хамтран зохион байгуулах юм.
Мөсний баярын үеэр дотоод, гадаадын жуулчдад зориулсан уралдаан тэмцээн болохоос гадна урлагийн тоглолт, бөөгийн тахилга, зан үйл зэргийг олон нийтэд сонирхуулах аж. Мөн иргэдийн аюулгүй байдлыг хангах, Хөвсгөл нуур бохирдохоос сэргийлэх зорилгоор автомашин техникийг нэгдсэн зогсоолд тавьж, мөсөн дээр зөвхөн явган хүн, морин чарга гаргах юм байна.
“Хөх сувд 2019” мөсний баярын хөтөлбөр: