tsagdaa.jpg
2018-08-10 14:15
 Өчигдөр орой  22:00 цагийн орчимд Зам тээврийн хөгжлийн яамны хэлтэсийн дарга нар нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарсан.  Энэ асуудлаар дөнгөж сая Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн М.Мөнхшүр мэдээлэл хийлээ.Тэрбээр “Өчигдөр буюу 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр цагдаагийн байгууллагын 102 утсанд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлалтай Зам, тээврийн хөгжлийн яамны байрны гадаа хүн нас барлаа […]

chuluu.jpg
2018-08-10 14:15
Говь-Алтай аймгийн Тонхил суманд яруу найрагч Т.Очирхүүгийн шүлгэн хөшөөг босголоо undefined Д.Нацагдоржийн болон Ч.Лодойдамбын нэрэмжит шагналт “Болор цом”-ын эзэн Монголын нэрт яруу найрагч Тоомойн Очирхүүгийн “Аргамжааны чулуу” шүлгийг алдаршуулсан гэрэлт хөшөө Говь-Алтай аймгийн Тонхил сумын төвд босголоо. Нэрт яруу найрагчийн энэхүү шүлгийн гэрэлт хөшөөний нээлтэд сум орны удирдлагууд болон МЗЭ-ийн Говь-Алтай аймгийн Хантайшир салбарын тэргүүн, […]

mah-2.jpg
2018-08-10 13:04
Хөдөө орон нутгаар амарч зугаалж яваа иргэд  хууль бусаар тарвага агнаж боодог хийх, мөн малчид хууль бусаар агнаж бусдад өндөр үнээр зарах тохиолдол газар гарсаар байна. Гурван жилийн өмнөөс эхлэн тарвага агнахыг хориглосон ч, иргэд хууль бусаар агнаж, зургийг нь цахим сүлжээндээ тавьсаар байгаа аж. Хориотой ан агнасан энэ мэт үйлдэлд мэргэжлийн хяналтын байгууллагууд албан […]

untah.jpg
2018-08-10 12:50
Удаан хугацаагаар унтах нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг болохыг Их Британийн эрдэмтдийн судалгаа харуулж байна гэж “The Daily Telegraph” сонинд бичжээ. Байнга нойр дутуу явах нь зүрх-судасны өвчин болон чихрийн шижин өвчин даамжрах эрсдэлийг нэмэгдүүлж, цусны даралт ихсэх, илүүдэл жинтэй болоход нөлөөлдөг гэж үздэг байсан билээ. Хэт удаан унтах нь хүний биед сөрөг нөлөөтэй […]

solongos-1.jpg
2018-08-10 12:29
  Ахуй амьдралаа дээшлүүлэхийг хүссэн олон монгол иргэн өнөөдөр БНСУ-д ажиллаж амьдарч байна. Цалин өндөр ч эрүүл мэндээрээ хохирч амь насаа ч алдах эрсдэлтэй байдаг хүнд үйлдвэрүүд тэнд олон бий. Үүний бодит жишээг Солонгос дахь монголчуудын группт Mendee Mendee гэх хаягтай иргэн олон нийтэд хуваалцжээ. Тэрбээр “Хоёр өдөр эмнэлэгт найзыгаа сахиж өнжлөө. Бараг л насгүй […]

chooooo.jpg
2018-08-10 11:34
Өнгөрсөн долдугаар сарын эхээр Ховд аймагт их хэмжээний аадар бороо орсны улмаас Жаргалант сумын ихэнх багуудын айл, өрхүүд үерт автсан байна. Тухайн үед мэргэжлийн байгууллага, ажлын хэсгийнхэн 600 гаруй айл, өрх үерийн гамшигт нэрвэгдэж тодорхой хэмжээний хохирол учирсан гэсэн судалгааг урьдчилсан байдлаар гаргажээ. Харин аймгийн Засаг даргын хүсэлтийн дагуу Монгол Улаан Загалмайн нийгэмлэгийн мэргэжилтнүүд орон […]

opopo.jpg
2018-08-10 11:23
“Эрдэнэс Таван­толгой” ХК, орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн дунд байсан мөргөцөг өнгөрсөн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр алга болсон гэдэг. Энэ нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн лицензтэй талбай бөгөөд тэндээс 268 мянган тонн нүүрс алга болсон тухай өнгөрсөн өвлөөс хойш яригдсан. Тэгвэл энэхүү нүүрсний хулгай болсон байна гэдгийг хууль хяналтын байгууллагууд шалгаад тогтоож байгаа талаар УИХ-ын гишүүн […]

solongo.jpg
2018-08-10 11:06
Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан галт тэрэгний зарим чиглэлийн билетийг шаглах болсон нь иргэдийг бухимдуулж байна. Тодруулбал,  Эрээн, Замын-Үүд чиглэлийн галт тэрэгний өглөө, оройны суудлын билет олдохгүйд хүрээд байгаа аж. Энэ чиглэлд өдөрт 1200-1300 гаруй хүн. зорчдог бөгөөд наймдугаар сард ачаалал нь эрс нэмэгддэг тул дээрх асуудал үүсчээ. Тасалбарыг шаглаж буй иргэдийн үйлдлийг таслан зогсоохын […]

allllll.jpg
2018-08-10 11:05
Машиндаа засвар хийж байгаад дарагдаж амиа алдсан харамсалтай хэрэг онцгой байдлын албанд бүртгэгджээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд 41 настай иргэн М нь машиндаа засвар хийж байгаад дарагдсан тухай дуудлага өчигдөр Нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Аврах ангийн 7 алба хаагч очиж, иргэн М ”Соната-2″ загварын автомашинд засвар хийж байгаад дарагдаж нас […]