2018-08-10 11:051min00

Автомашинаа засаж байсан 41 настай эр дарагдаж амиа алдав

allllll

Машиндаа засвар хийж байгаад дарагдаж амиа алдсан харамсалтай хэрэг онцгой байдлын албанд бүртгэгджээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд 41 настай иргэн М нь машиндаа засвар хийж байгаад дарагдсан тухай дуудлага өчигдөр Нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу Аврах ангийн 7 алба хаагч очиж, иргэн М ”Соната-2″ загварын автомашинд засвар хийж байгаад дарагдаж нас барсан байсныг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.