Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан галт тэрэгний зарим чиглэлийн билетийг шаглах болсон нь иргэдийг бухимдуулж байна. Тодруулбал, Эрээн, Замын-Үүд чиглэлийн галт тэрэгний өглөө, оройны суудлын билет олдохгүйд хүрээд байгаа аж. Энэ чиглэлд өдөрт 1200-1300 гаруй хүн. зорчдог бөгөөд наймдугаар сард ачаалал нь эрс нэмэгддэг тул дээрх асуудал үүсчээ.
Тасалбарыг шаглаж буй иргэдийн үйлдлийг таслан зогсоохын тулд Төмөр зам дахь цагдаагийн газраас “Тасалбар” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа юм байна. Энэ хүрээнд дамын хоёр худаалчныг илрүүлж, хуулийн хариуцлага тооцсон байна.Иймд галт тэргээр үйлчлүүлж буй иргэд та бүхэн эд зүйлээ хулгайд алдахаас сэргийлж, сонор сэрэмжтэй байх, галт тэргэнд бууж суух үедээ ачаа тээшээ марталгүй, шөнө оройн цагаар галт тэргэнд унтаж амрахдаа өөрийн эд зүйлээ ил задгай орхихгүй байхыг Улаанбаатар төмөр зам дахь цагдаагийн урьдчилан хэлтэсээс сэрэмжлүүлж байв.