2018-07-27 10:13
Орон нутаг руу хүн тээвэрлэдэг таксины жолооч үйлчлүүлэгч эмэгтэйг хүчирхийлсэн хэрэг өнгөрсөн лхагва гаригт(2018.07.25) гарчээ. “Драгон” хүнс барааны захын урд зогсоолд Улаанбаатар-Өвөрхангай чиглэлд үйлчилгээнд явдаг автомашины жолооч 29 настай эрэгтэй 31 настай эмэгтэйг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үед нь далимдуулан автомашин дотроо хүчирхийлсэн байна. Тухайн үед согтуу байсан эмэгтэй Өвөрхангай аймаг руу явахаар тус машинд суусан бололтой. […]






