Архангай аймгийн Өндөр-Улаан, Хашаат сумдын нутагт өчигдөр түр зуурын, хүчтэй салхитай, усархаг аадар бороо орсноос 30 гаруй айлын гэр, хашаа нурж, байшингийн дээвэр хууларсан байна. Энэ үед иргэд гэмтэл авчээ. Аймгийн Онцгой байдлын газрын мэдээлснээр иргэд хөнгөн зэргийн бэртэж, нурсан гэрүүдийг барьсан гэнэ. Одоогоор хохирлын хэмжээг бүрэн тогтоогоогүй байна.