uulchid.jpg
2018-06-23 09:24
Уулчид Алтайн нурууны салбар уулс Хөх Сэрхийн нурууны ноён оргил дээр далайн түвшнээс дээш 4127м өндөрт хөлбөмбөг тогложээ.  Жаргалант уулчдын клуб болон “Horizon hiking” клуб хөлбөмбөгийн нөхөрсөг тоглолт зохион байгуулсан байна. Тус хоёр клубын уулчдын хамтран авирсан аяллын хөтөчөөр Монгол Улсын гавьяат тамирчин, уулын спортын олон улсын мастер Т.Гүррагчаа ажиллажээ. Уулчид мөнх цаст оргилд авиралт […]

zam-4.jpg
2018-06-23 09:04
Бүгд Найрамдах Энэтхэг улсын Дотоод хэргийн сайд ноён Ражнат Синхг  зургадугаар сарын 20-24-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэ үеэр нийслэлийн гудамж, замуудын хөдөлгөөнийг хэсэгчилэн буюу тухайн хэсгээр зорчин явж өнгөрөх хугацаанд хаах тул иргэд замын ачааллыг бодолцон ажлаа зохицуулах, хөдөлгөөнд хүлээцтэй, хүндэтгэлтэй оролцож, зохицуулагчийн дохио, зааврын дагуу оролцохыг зөвлөж байна. Мөн энэ амралтын өдрүүдэд  Улаанбаатар […]

nohoi.jpg
2018-06-23 09:00
Аргын тооллын зургадугаар сарын 23-н, Санчир гариг. Билгийн тооллын 10.Гурван хөх мэнгэтэй, улаан нохой өдөр.  Наран өглөөний 04.57 цагт мандаж 20.55 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг […]

mnv.jpg
2018-06-22 17:45
Энэ долоо хоногт буюу 2018.06.18-22-ны өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн алба нийт 1063 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 742 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийслэлд нэг хүний амь нас хохирч, 40 хүн гэмтэж бэртсэний ес нь бага насны хүүхэд байжээ. Тухайлбал: Баянзүрх дүүргийн нутаг Халдвартын эмнэлгийн урд замд H.Aerocity автобусны жолооч нь явган […]

bombog.jpg
2018-06-22 17:30
Сүхбаатар аймгийн “Morning star” клубийн санаачлан, Монголын Хөлбөмбөгийн Холбооны дэмжлэгтэйгээр “ZEV” брэндийн хөлбөмбөгийн бөмбөгийг 2018 онд багтан үйлдвэрлэхээр боллоо. Тус бөмбөг нь “МОНГОЛ БӨМБӨГ” төслийн хүрээнд хийгдэж, энэ оны эхний улиралд үйлдвэрлэгдэж, худалдаанд гарна.Төслийг санаачлагч “Morning star” клубийн Г.Дүгэрээ, Б.Мөнхжаргал гэсэн төлөөлөгчид МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, ЕНБД Ө.Шижир нартай уулзсан уулзалтынхаа үеэр “ZEV” бөмбөгөө танилцуулсан юм. […]

bumbug-2.jpg
2018-06-22 17:06
Дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн ид үргэлжилж байна. Тэгвэл монголчууд бид монгол хүний гараар бүтсэн хөлбөмбөгийг худалдаж авах боломжтой болжээ. Үхрийн ширээр хийсэн уг бөмбөгийг Сүхбаатар аймагт үйлдвэрлэж байгаа аж. Зэв нэртэй хөл бөмбөг Монгол орны өнцөг булан бүрт, цаашлаад тив дэлхийн хөлбөмбөгийн талбайд гарч болох юм.

mnb-2.jpg
2018-06-22 16:58
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын авч хэрэгжүүлсэн нийтийн зориулалттай орон сууцны хороолол дунд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар олгохыг хориглосон захирамж иргэдийн талархлыг хүлээгээд байгаа билээ. Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ухаалаг төлөвлөлт, ил тод газрын харилцаа” зорилт тусгагдсан […]

gazriin-tos.jpg
2018-06-22 16:47
Өнөөдөр (2018.06.22) Дорноговь аймгийн Алтанширээ суманд Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлж, дэд бүтцийн барилгын ажлын суурийг тавилаа. Монгол Улс, БНЭУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад газрын тосны боловсруулах үйлдвэрийг барьж байна. БНЭУ-ын Засгийн газрын Монгол Улсад олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр баригдах энэхүү Газрын тосны боловсруулах үйлдвэрийн […]

burst.jpg
2018-06-22 16:12
Канадад болж өнгөрсөн Их Долоон гүрний уулзалтын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Германы канцлерь Ангела Меркелийг чиглүүлэн хоёр ширхэг “Starburst” чихэр шидсэн байна. Тэр уулзалтын ширээнээс босч халааснаасаа хоёр ширхэг чихэр гарган ширүү рүү шидэхдээ ” “Май Ангела! Чамд намайг юу ч өгч байгаагүй гэж дараа нь битгий хэлээрэй” хэмээн чанга хэлсэн гэнэ. Үүний дараа […]

zaya-1.jpg
2018-06-22 16:05
Үндэсний аюулгүй байдлын агентлагийн тагнуулч асан Эдвард Сноуден өчигдөр 35 нас хүрлээ. Америкийн нууц албаны булхайг илчилж, 2013 онд АНУ-ын Засгийн газраас дэлхийн сая сая хүмүүст томоохон хэмжээний мөрдлөг явуулдаг тухай хэд хэдэн хэвлэлд баримт дамжуулсан тэрбээр 1983 оны зургаадугаар сарын 21-нд Хойд Каролинагийн Элизабет-сити хотод төрсөн юм. Тэрбээр өөрөө шалгагдахаас зугтаж явсаар эцэст нь […]