Аргын тооллын зургадугаар сарын 23-н, Санчир гариг. Билгийн тооллын 10.Гурван хөх мэнгэтэй, улаан нохой өдөр. Наран өглөөний 04.57 цагт мандаж 20.55 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.