2018-05-24 09:13
Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж буй Ерөнхий сайд асан С.Баярын биеийн байдал хүндэрч, алхаж чадахаа больсон гэдгийг өмгөөлөгч нь мэдээлсэн. Хорих ангийн эмч нар өчигдөр зөвлөлдөөд III шатлалын эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай гэж дүгнэсний дагуу түүнийг 19:00 цагийн орчимд Улсын хоёрдугаар эмнэлэгт хүргэжээ. Тус эмнэлгийнхэн С.Баярт тусгай өрөө гаргаж хэвтүүлсэн бөгөөд цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх […]