Хөл бөмбөгийн домог Кристиан Роналду  түүний найз бүсгүй Жоржиа Родригес нар өнгөрсөн жил Алана Мартина гэх хөөрхөн охинтой болсон билээ. Өнгөрсөн пүрэв гаригт дурлалт хосууд Ибиза муж дахь далайн эрэг дээр найзуудынхаа хамтаар цагийг зугаатай өнгөрүүлжээ. Хосууд бие биедээ маш их хайртай гэдэг нь папарацичдын дуранд өртсөн байна.

Үзэсгэлэнт Жоржиана Родригес найз залуу Кристиан Роналдутай наран шарлагын газар амарч, далайн эргээр зугаалсан байна. Үзэсгэлэнт сүйт бүсгүй Жоржиа Родригесийн төгс бие галбирын нууц нь спорттой салшгүй холбоотой гэдэг нь түүний өмссөн Nike брэндийн хөхний даруулгаас нь шууд харж болохоор. Мөн түүний зүүсэн хуримын алмазан шигтгээтэй бөгж нь олны анхаарлыг татаад байгаа юм. Энэ нь хуримын бөгж нь гэх мэдээлэл цацагджээ.  Хосууд 2016 оны арваннэгдүгээр сараас болзож эхэлсэн бөгөөд энэ үеэс тэд биендээ илүү их дурлаж, татагдсан юм. Кристиан Роналду 33 настай бол сүйт бүсгүй нь 24-тэй юм.

Б.Цэцэг

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн