zuu.jpg

2018-03-14 09:24
 Узбекистаны нийслэл Ташкент хотод нялх хүүхдийн биед 16 ширхэг зүү зоосон аймшигт хэрэг гарсан байна. Түргэн тусламжийн дуудлагаар хүргэгдэж ирсэн 11 сартай  хүүд  түргэн тусламжийн төвийн эмч нар мэс засал хийж, 13 ширхэг зүүг гаргаж авч, амийг нь аварчээ. Зүү хүүхдийн шээсний сүв, хүзүү, зүрх зэрэг газарт байсан гэнэ. Үлдсэн гурван зүү хүүхдийн биед байгаа, гарган […]

solongos-2.jpg

2018-03-14 09:22
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс солонгос улсад оршин сууж буй нийгмийн даатгалаа төлж байгаа монгол иргэдийг урамшуулах зорилгоор эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд үнэ төлбөргүй хамруулах юм.  Энэ сарын 25-нд БНСУ-ын хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвд 40 иргэнийг хүлээж авах юм. Энэ сарын 13-21-нд бүртгэх бөгөөд хэвлийн эхо оношилгоо, шүдний үзлэг эмчилгээг хийлгэх боломжтой […]

Batuul.jpg

2018-03-14 09:19
МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Сандуй “Э.Бат-Үүл нар манай нам нийслэлд засаг барьж байх үед эхлүүлсэн “Гудамж” төсөл, дөрвөн замын уулзваруудыг өргөжүүлж шинэчлэх зэрэг төслийг үргэлжлүүлсэн болохоос биш тэдэнд нэг ч шинэ төсөл байгаагүй. “Нарны гүүр”-ийг ч бидний үед барьж эхлээд дуусгасан боловч 2012 оны есдүгээр сард туузыг нь хайчилснаар Э.Бат-үүлийн хийсэн бүтээн байгуулалт болсон түүхтэй” […]

bayr-1.jpg

2018-03-14 09:12
Ерөнхий сайд асан Санжийн Баярыг өчигдөр АТГ–т арав гаруй цаг байцаажээ. Түүнийг “Жаст” болон Оюутолгойн гэрээ, оффшор данстай холбоотой асуудлаар ийнхүү дуудаж байцаалт авсан байна. Монгол Улсын Засгийн газрын 2009 онд “Оюутолгой” компанитай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний зарим үүрэг биелэгдээгүй асуудлаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс саяхнаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм. Түүнчлэн […]

712-1520987643379203_340961146012786_1487816344_n.jpg

2018-03-14 09:00
“Алтжин” группын Ерөнхий Захирал Г.Алтанг өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт баривчилжээ. Тодруулбал түүнийг хуурамч бичиг баримт ашиглан, хилээр гарах гэж байхад нь саатуулсан байна. Түүнийг одоо ШШГЕГ-ын харьяа 461-р хорих ангид саатуулсан бөгөөд “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан их хэмжээний зээл авсан Ш.Батхүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж буй ажээ.

akkkkkkkkkkkkkkk.jpg

2018-03-14 08:46
Мягмар гарагийн өглөө (АНУ-ын зүүн эргийн цагаар) ерөнхийлөгч Дональд Трамп төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсоныг ажлаас нь чөлөөлж байгаагаа твиттер хуудсаараа зарлажээ. Трамп Америкийн гадаад бодлогын тэргүүнээр Тагнуулын Төв Газрын дарга Майк Помпеог томилж байгаагаа мөн мэдэгдсэн юм. Энэ үед Тиллерсон Африкийн орнуудаар хийсэн айлчлалаасаа дөнгөж ирээд байв. Төрийн департмент Трампын шийдвэрийг түүний твиттер […]