Ерөнхий сайд асан Санжийн Баярыг өчигдөр АТГ–т арав гаруй цаг байцаажээ. Түүнийг “Жаст” болон Оюутолгойн гэрээ, оффшор данстай холбоотой асуудлаар ийнхүү дуудаж байцаалт авсан байна. Монгол Улсын Засгийн газрын 2009 онд “Оюутолгой” компанитай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний зарим үүрэг биелэгдээгүй асуудлаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс саяхнаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм.
Түүнчлэн “Жаст”-ын Ш.Батхүүг АТГ-аас саатуулсантай холбоотойгоор байцаасан бололтой. С.Баяр Монголд ирээд арав гаруй хонож байгаа аж.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
1 comment
muu hujaa uravsan tvshmeliig udmaar n huis temterdeg ih haani huuli zasag biidee