2018-03-14 09:241min02

11 сартай хүүхдийн биенээс 16 ширхэг зүү гарган авчээ

zuu

 Узбекистаны нийслэл Ташкент хотод нялх хүүхдийн биед 16 ширхэг зүү зоосон аймшигт хэрэг гарсан байна. Түргэн тусламжийн дуудлагаар хүргэгдэж ирсэн 11 сартай  хүүд  түргэн тусламжийн төвийн эмч нар мэс засал хийж, 13 ширхэг зүүг гаргаж авч, амийг нь аварчээ.

Зүү хүүхдийн шээсний сүв, хүзүү, зүрх зэрэг газарт байсан гэнэ. Үлдсэн гурван зүү хүүхдийн биед байгаа, гарган авч чадаагүй байгаа аж. Зүүг хүүхдийн биед хэрхэн оруулсан талаар мэдээлэл одоогоор байхгүй, хуулийн байгууллага шалгаж байгаа юм байна.