yaruu-nairag.jpg

2017-08-16 18:07
“Монгол дахь дэлхийн яруу найргийн өдрүүд” арга хэмжээнд оролцохоор дэлхийн 40 гаруй улсын 200 гаруй яруу найрагч Монгол Улсад хүрэлцэн ирээд байна. “Монголын Соёл Яруу Найргийн Академи”-иас санаачлан зохион байгуулж буй “Монгол дахь дэлхийн яруу найргийн өдрүүд” арга хэмжээг Гадаад харилцааны яам дэмжин хамтран ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр зохион байгуулагчид арга хэмжээнд оролцогчдын төлөөлөл болон сэтгүүлчидтэй уулзаж, […]

UZ.jpg

2017-08-16 17:43
Өдөр (2017.08.16) эхэлсэн МАН-ын Удирдах зөвлөлийн хуралд олон нийтийн сүлжээнд “Херо интертаймент” студийн найруулагч Б.Баатартай ярьсан яриа нь дэлгэгдсэн Шадар сайд У.Хүрэлсүх суужээ. Тэр энэ хуралд Удирдах зөвлөлийн гишүүний хувиар орж ирсэн байна. Гэвч хурал дээр өчигдөрхөн интернэтэд цацагдсан Б.Баатар найруулагч, Шадар сайд хоёрын ярианы бичлэг яригдаад эхэлмэгц “Би ажлаа өгнө” гэж хэлчихээд гараад явсан […]

mungu.jpg

2017-08-16 16:06
Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) энэ оны 2017 оны хагаст 7.6 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 380.9 тэрбум төгрөгөөр өссөнийг Үндэсний статистикийн хороо /ҮСХ/-ноос мэдээлсэн. Тус хорооны судалгаанд үндэслэн Монгол Улс төдийгүй хөрш орнуудын ДНБ-ний үнэ, өсөлт бууралтыг нь тоймлож байна. Энэ оны эхний долоон сард Монгол Улсын ДНБ 7.6 их наяд төгрөг […]

ATG-2017.jpg

2017-08-16 15:21
Авлигатай тэмцэх газар 2017 оны наймдугаар сарын 07-ний өдрөөс наймдугаар сарын 11-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор 60 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авсан байна. Өнгөрсөн долоо хоногт 148 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй 125, хууль, журамд заасан үндэслэлээр буцаасан 9, нэр дэвшигч нь ажлын байрны тодорхойлолт болон […]

UIH-1.jpg

2017-08-16 15:17
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Катар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Султан Аль-Мансуриг хүлээн авч уулзлаа. УИХ-ын дарга ноён Элчин сайдтай уулзаж байгаадаа баяртай байгаагаа уулзалтын эхэнд тэмдэглээд, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж, өндөр дээд түвшний харилцан айлчлал тогтмолжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн Катар Улс […]

HURELSUH.jpg

2017-08-16 14:50
Яг одоо (2017.08.16-ны 14:30 цаг) МАН-ын Удирдах зөвлөлийн хурал хуралдаж байна. Жаран тэрбумын яриа газар авч, Шадар сайд У.Хүрэлсүхийн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд намын дарга М.Энхболдынхоо эсрэг ажилласан бичлэг задарсан гээд үйл явдал арвинтай байгаа тус намын Удирдах зөвлөл ширүүхэн болж магадгүй байна. Энэ хурлын сургаар олон нийтийн сүлжээнд “МАН-ын Удирдах зөвлөл хуралдаад 60 тэрбумын […]

nyamaar.jpg

2017-08-16 14:31
Францын “Пари Сен-Жермен” клубын довтлогч, Бразилийн тамирчин Неймарын футболк эрэлт ихтэй байна. Клубын дэлгүүрийн төлөөлөгчийн “AS” агентлагт өгсөн мэдээллээс үзэхэд тус дэлгүүрийн худалдааны 90 хувийг Бразилийн довтлогчийн дугаар, нэр бүхий өмсгөл эзэлж байгаа гэнэ. Үүнээс гадна Неймарын нэртэй футболк худалдаанд гараад долоохон хоноход Аргентины тамирчин Анхель Ди Маригийн өмсгөл бүтэн жилийн турш зарагдсан тоотой тэнцэх […]

ronalda.jpg

2017-08-16 14:28
Реал Мадридын довтлогч, Португалийн шигшээ багийн тамирчин Криштиану Роналду эзэн хааны клубын төлөөх тоглолтынхоо тоогоор домогт хөлбөмбөгчин Альфредо Ди Стефанотой зэрэгцлээ. Ийнхүү Роналду, Ди Стефано нар “Реал”-ын төлөө тус бүр 396 тоглолтод оролцсон болж тэнцэв. Аргентин, Испанийн домогт хөлбөмбөгчин тус клубт байх хугацаандаа 307 гоол оруулсан бол португал тамирчин 100 бөмбөгөөр илүү буюу 407 гоол […]


2017-08-16 14:14
Ханс Нильссон хэмээх швед эр маш ховор төрлийн цагаан хандгайтай таараад зогсохгүй, түүнийг видео бичлэгт буулган авсан байна. Ер бусын энэхүү хандгай Шведийн баруун зүгийн Вермланд мужид идээшиж байжээ. Эрдэмтдийн үзэж буйгаар хандгай ийм цагаан байгаа нь генетикийн мутацид орсонтой холбоотой гэнэ. https://www.youtube.com/watch?v=GngLfpMD9vM

amia-horlolt.jpg

2017-08-16 13:34
Өнөөдөр (2017.08.16) өдөр Эрдэнэт хотод хоёр охин есөн давхарын барилга дээрээс үсэрч амиа егүүтгэсэн харамсалтай хэрэг гарлаа. Тэд юуны учраас ингэж амиа егүүтгэх дээрээ тулсан нь тодорхойгүй байна. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Он гарсаар 13 хүүхэд амиа хорлосон гэсэн албаны эх сурвалжийн мэдээлэл байна. 2016 оны байдлаар 37 хүн амиа егүүтгэжээ. Хордлогын яаралтай тусламжийн үндэсний […]