Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) энэ оны 2017 оны хагаст 7.6 их наяд төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 380.9 тэрбум төгрөгөөр өссөнийг Үндэсний статистикийн хороо /ҮСХ/-ноос мэдээлсэн. Тус хорооны судалгаанд үндэслэн Монгол Улс төдийгүй хөрш орнуудын ДНБ-ний үнэ, өсөлт бууралтыг нь тоймлож байна.
Энэ оны эхний долоон сард Монгол Улсын ДНБ 7.6 их наяд төгрөг хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 380.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Аж үйлдвэр, үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 234.5 тэрбум, бүтээгдэхүүний цэвэр татвар 160.6 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь ДНБ өсөхөд нөлөөлсөн гэж Үндэсний статистикийн хороо мэдээлжээ.
Оны эхний долоон сард улсын төсөвт 1.57 их наяд төгрөгийн татварын орлого төвлөрчээ. Энэ нь нэг жилийн өмнөхөөс 88 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Сүүлийн долоон жилийн эхний хагас жилийн үзүүлэлтийг харахад, ДНБ 2011 оны эхний хагас жилд хамгийн өндөр буюу 20 хувиар өсч байсан. Харин 2016 оны эхний долоон сард 1.5 хувиар өсч байжээ. Эдийн засаг эхний хагас жилд 5.3 хувиар өсөхөд ОУВС-ийн хөтөлбөрийн нөлөө болон эрдэс бүтээгдэхүүн тэр дундаа нүүрсний экспорт огцом нэмэгдсэнтэй холбоотой аж.
Харин хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ долдугаар сард улсын хэмжээнд өмнөх сараас өөрчлөлтгүй гарчсан. Энэ нь өмнөх оны мөн үеэс 3.4 хувиар өссөн үзүүлэлт гэж ҮСХ-ноос мэдээллээ. Инфляц өссөн нь автомашины үнэ 20.5 хувиар нэмэгдсэнтэй холбоотой гэж ҮСХ-ныхон тайлбарлаж байна.