У.Хүрэлсүх арьсаа хамгаалсан уу?

Яг одоо (2017.08.16-ны 14:30 цаг) МАН-ын Удирдах зөвлөлийн хурал хуралдаж байна. Жаран тэрбумын яриа газар авч, Шадар сайд У.Хүрэлсүхийн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд намын дарга М.Энхболдынхоо эсрэг ажилласан бичлэг задарсан гээд үйл явдал арвинтай байгаа тус намын Удирдах зөвлөл ширүүхэн болж магадгүй байна.
Энэ хурлын сургаар олон нийтийн сүлжээнд “МАН-ын Удирдах зөвлөл хуралдаад 60 тэрбумын бичлэгтэй нэр холбогдсон НИТХ-ын Ц.Сандуйг МАН-аас хөөж, албан тушаалаас нь чөлөөлөх гэнэ гэсэн мэдээлэл цацагдаж байна.
Гэвч энэхүү мессежийг “Херо” студийн найруулагч Б.Баатартай ярилцсан утасны бичлэг нь нийтэд ил болсон У.Хүрэлсүхийн талаас тарааж байгаа мэдээлэл байна. Яг одоо түүнд асч байгаа галаас өөрийгөө аврах, арьсаа хамгаалах зайлшгүй шаардлага тулгарчихаад байгаа. Тиймээс хурал дээр өрнөх халуун сэдвийг Ц.Сандуй руу чиглүүлэх нь ашигтай гэж тэр тооцсон бололтой.