айлчлал.jpg

2017-06-07 18:34
Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр боллоо. Товч мэдээ – Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын 2017 оны 05 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд БНХАУ-д хийсэн айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар боллоо. – Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. […]

доллар.jpg

2017-06-07 18:31
Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөгжлийн бодлогын хөтөлбөр; Хөгжлийн бодлогын санхүүжилт 1”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо. Хөтөлбөр нь “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дэмжих, төсвийн тогтвортой байдлыг сайжруулж, сахилга батыг бэхжүүлэх, төсвийн алдагдлыг бууруулах, нэгдмэл байдал бий болгох, нийгмийн халамжийг […]

цай.jpg

2017-06-07 18:24
Ерөнхий боловсролын тусгай сургуульд суралцагчийн үдийн хоолны өдрийн зардлыг 2400 төгрөг болгож, энэ шийдвэрийг ирэх есдүгээр сарын нэгний өдрөөс дагаж мөрдөхөөр боллоо. Хүүхдийг, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй сурагчдыг илчлэг, шим тэжээлтэй хоолоор хангах нь тэдний эрүүл мэндэд сайнаар нөлөөлөхийн зэрэгцээ амжилттай суралцахад нь хамгийн чухал дэмжлэг болно гэж үзэн дээрх шийдвэрийг гаргажээ. Ингэснээр хүүхдүүд хоногт авбал […]

Засаг.jpg

2017-06-07 18:20
“Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийг хэрэгжүүлэх хүрээнд төслийн нэгжийн чиг, үүргийг гэрээний үндсэн дээр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит компаниар гүйцэтгүүлж, холбогдох зардлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын батлагдсан төсвийн хөтөлбөр, төсвийн дотоод урсгал зардлаас санхүүжүүлэх боллоо. “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” компанийг санхүүгийн хувьд бие дааж, төсвөөс хараат бус ажиллуулах чиглэлээр […]

ХЗХ.jpg

2017-06-07 18:17
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2017.06.07) хуралдаан 14 цаг 46 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатарын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай […]

тэжээллэг-чанаргүй.jpg

2017-06-07 18:10
ШУТИС-ын эрдэмтэн багш нар “Монголын хүн амын хүнсний хэрэглээний бодит судалгаа”-ны дүнг өнөөдөр (2017.06.07) танилцууллаа. Судалгаагаар  Монгол хүн илчлэг их, бичил шим тэжээлээр бага хоол хүнс хэрэглэдэг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Өнөөдөр Төв Евразийн орнуудын “Шим тэжээлийн чуулган 2017”  уулзалтанд Монгол Улсын хүн амын шим тэжээлийн байдал, түүний эрсдэлт хүчин зүйл, тулгамдаж буй асуудлаар эрдэмтэд мэдээлэл […]

Эндэгдэл.jpg

2017-06-07 17:33
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо Эрүүл мэндийн яамтай хамтран өнөөдөр (2017.06.07) “Эх, хүүхдийн эрүүл мэнд” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн М.Билэгт, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон Эрүүл мэндийн яам, тус яамны харъяа байгууллагууд, олон улсын байгууллагуудын төлөөлөл, […]

Монголбанк.jpg

2017-06-07 17:13
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монголбанкинд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Эл асуудлыг өнгөрсөн долоо хоногт тус байнгын хороогоор хэлэлцэх үед УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авсан. Завсарлагын хугацаа дууссан тул өнөөдөр хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр товд оруулжээ. Хэлэлцүүлгийн эхэнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, “Энэхүү […]

Иран.jpg

2017-06-07 17:07
Өнөө өглөө (2017.06.07) Иранын Парламентын ордон болон өмнөд хэсэгт орших Хоменейн бунханд буутай этгээдүүд зэрэг халдлага үйлдсэн хэрэг гарчээ. Парламентын ордонд нэг хүн амиа алдаж гурван хүн шархадсан бол хааны бунханд байсан хүмүүсээс таван хүн шархдаж нэг нь нас барсан байна. Зэвсэглэсэн этгээдүүд ямар учир шалтгаантай гэмгүй иргэд рүү гал нээж бөмбөг дэлбэлсэн нь одоогоор […]

Цэмэнт.jpg

2017-06-07 16:42
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Би Эй Ди Эм Жи” ХХК хуурамч цемент савлаж байсныг илрүүлжээ. Шалгалтаар тус компани “Хөтөл” цементийн үйлдвэрийн задгай цементийг цахилгаан станцын хаягдал үнстэй хольж  “Менгоа” нэр бүхий шошготой уутанд савлаж борлуулсан хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Дээрх компанид холбогдох хэргийг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт […]