ШУТИС-ын эрдэмтэн багш нар “Монголын хүн амын хүнсний хэрэглээний бодит судалгаа”-ны дүнг өнөөдөр (2017.06.07) танилцууллаа. Судалгаагаар Монгол хүн илчлэг их, бичил шим тэжээлээр бага хоол хүнс хэрэглэдэг гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Өнөөдөр Төв Евразийн орнуудын “Шим тэжээлийн чуулган 2017” уулзалтанд Монгол Улсын хүн амын шим тэжээлийн байдал, түүний эрсдэлт хүчин зүйл, тулгамдаж буй асуудлаар эрдэмтэд мэдээлэл солилцсон юм.
Энэ үеэр Казахстан, АНУ, Их Британи, ОХУ, БНХАУ, ХБНГУ, Швейцарь, Япон, Тажикистан улсын эрдэмтэн судлаачид оролцсон бөгөөд Харвардын эрдэм шинжилгээ, судалгааны нэгж MHI байгууллага санаачлан, УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны ивээл дор зохион байгууллаа.
Эрдэмтэд хэлэхдээ Монголчууд нэг бол дэндүү их амьтны гаралтай хүнс, эсвэл дэндүү их хоосон илчлэгтэй тэжээлийн бодис багатай хоол хүнс хэрэглэж байгаа нь өвчлөлийн гол шалтгаан болж байгааг онцлов.
Бичил шим тэжээлээр баялаг хоол гэдэг нь хүнсний ногоо, үр тариа, мах, сүүн бүтээгдэхүүн ордог байна. Эдгээр хүнсний бүтээгдэхүүнийг хангалттай авч чадаагүйгээс болж халдварт бус өвчин, таргалалт, чихрийн шижин, цусны өндөр даралттай болох үндсэн шалтгаан болдог аж.