temdeg-1.jpg
2017-05-13 10:50
“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрлэлийн албанаас Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгын хүрээнд хоёрдугаар зэргийн мэдээлэх тэмдгийг гуравдугаар зэрэгт томруулж, Нарны зам дагуу байршууллаа. Ингэснээр жолооч нарт эгнээ байраа зөв эзлэхэд холын зайнаас мэдээлэл өгөх ач холбогдолтой юм. Цаашид уг мэдээлэх тэмдгүүдийг Энхтайваны өргөн чөлөөний уулзваруудад нэмж тавихаар төлөвлөж байна.

.jpg
2017-05-13 09:39
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Өмнөд Солонгосын төрийн шинэ тэргүүн Мүн Чэ Инд сонгуульд ялалт байгуулсанд нь баяр хүргэж утсаар ярьжээ. Тэрбээр дуудлагынхаа төгсгөлд түүнийг Вашингтонд айлчлахыг урьсан байна. Мүн ч урилгыг хүлээн авсан аж.  

.jpg
2017-05-13 09:24
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын яаманд Европоос Америк руу нисч ирж байгаа онгоцны салонд нөүтбүүк оруулахыг хориглох боломжийг хэлэлцэж байна. Өнгөрсөн гуравдугаар сард тус улсын засаг захиргаа Ойрхи Дорнод, Хойд Африкийн орнуудаас ирж буй иргэдийг онгоцонд том хэмжээний гар утаснаас том гаджет, ухаалаг гар утас авч орохыг хориглосон билээ.

yk.jpg
2017-05-13 09:18
Францын долоо хоног тутмын шог сонин “Charlie Hebdo” ээлжит дугаартаа шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Эммануэль Макрон болон түүний 64 настай гэргий Брижитийн зургийг зурж тавьжээ. Эхнэрийг нь жирэмсэн болгон дүрсэлсэн уг зурагт “Тэр гайхамшгийг бүтээх болно” гэж бичсэн байна.

IPHONE.jpg
2017-05-13 09:10
Apple компанийн  iPhone шинэ гар утасны загвар   2-3 сараар хүлээгдэж худалдаанд гарах гэж байна. Энэ талаар Америкийн “Fortune” сэтгүүлд мэдээлжээ. Уг нь шинэ ухаалаг гар утас ирэх есдүгээр сарын эхээр гарна гэж тооцоолж байсан юм. Гэтэл дэлгэцний технологитой холбоотой хүндрэл үүссэн тул ирэх арваннэгдүгээр сард л гарах магадлал өндөр байна.

.jpg
2017-05-13 09:05
Австри улсад улс төрийн орогнол хүссэн нэгэн цагаач Сирид 20 хүний аминд хүрсэн хэргээр бүх насаараа хорих ял сонсчээ. 27 настай энэ эр Хомс хотод болсон тулааны дараа шархадсан болон зэвсэггүй цэргүүдийг буудсан хэргээр буруутгагдсан байна. Энэ бол Австри улс Сирид цэргийн гэмт хэргийг мөрдөн шалгасан анхны тохиолдол юм. Ялтан этгээд Австрийн дүрвэгсдийн байранд байхдаа […]

.jpg
2017-05-12 19:47
Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.05.12) нэгдсэн хуралдаан 10 цаг 35 минутад 53.9 хувийн ирцтэй эхэлж, энэ өдрийн хуралдаанаар 9 асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг […]

.jpg
2017-05-12 19:31
Ойн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор 2017 оны хаврын бүх нийтээр мод тарих өдрийг тавдугаар сарын 13-нд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Бүх нийтээр мод тарих өдрийн нээлт маргааш 11:00 цагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. Энэ өдөр уламжлал ёсоор дүүрэг бүр мод, сөөг тарих газруудыг сонгож бэлтгэн, […]

-хороолол.jpg
2017-05-12 19:26
Хотын даргаар ахлуулсан ажлын хэсгийнхэн  43 жилийн түүхтэй “Эрдмийн өргөө-58” дугаар сургуульд зочилж, үйл ажиллагаатай нь танилцсан. Дүүргийн тэргүүний цогцолбор  сургууль нь хичээлийн гурван байртай аж.  Нэгдүгээр байр 1986 онд, хоёрдугаар байр 2001 онд Японы “Өвсний үндэс” төслөөр, гуравдугаар байр нийслэлийн хөрөнгө оруулалтаар 2015 онд тус тус ашиглалтад орсон байна. Сургуульд дүүргийн 15, 16, 17-р […]

.jpg
2017-05-12 18:58
[starbox] “Би малчин айлын хүүхэд. Миний багад ном ховор байсан ч айл болгон судартай байсан. Манайд ч бас судар бий. Тэрхүү баримтагтай судраар ээж маань хааяа адислана. Учир нь номыг уншиж чадахгүй ч түүн дотор оюун ухаан, өлзий хутаг оршидог агуу зүйл шүү  гэдгийг өвөг дээдсээс таниулж өгсөн болов уу гэж сэтгэлдээ тунгаадаг. Хамгийн анх […]