Хорин хүний аминд хүрсэн цагаачинд бүх насаар нь хорих ял оноолоо

2017-05-13 09:051min0
мммм

Австри улсад улс төрийн орогнол хүссэн нэгэн цагаач Сирид 20 хүний аминд хүрсэн хэргээр бүх насаараа хорих ял сонсчээ. 27 настай энэ эр Хомс хотод болсон тулааны дараа шархадсан болон зэвсэггүй цэргүүдийг буудсан хэргээр буруутгагдсан байна.

Энэ бол Австри улс Сирид цэргийн гэмт хэргийг мөрдөн шалгасан анхны тохиолдол юм. Ялтан этгээд Австрийн дүрвэгсдийн байранд байхдаа хөршүүддээ лалын босогчдын нэг бүлэглэлд байсан, Засгийн газрын дайчдыг хөнөөсөн гэж ярьсан нь ийнхүү буруутгах шалтгаан болжээ. Харин түүний өмгөөлөгч болсон үйл явдлыг буруугаар орчуулснаас болж асуудал үүссэн гээд давж заалдах гэж байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй