pirus.jpg
2017-05-17 21:30
2017 оны төсвийг тодотгохдоо Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж хос тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт болон хийгээр ажилладаг автомашины татварыг 50 хувь хөнгөлөхөөр тогтоосон юм. Уг хуулийг 2017 оны 05 дугаар сарын 01-нээс дагаж мөрдөхөөр хуульчилсан бөгөөд өмнө нь татвар төлдөггүй байсан дээрх төрлийн автомашинуудад хуулийн дагуу 375.000-6.675.000 төгрөгийн татвар ногдохоор болж байгаа юм. […]

.jpg
2017-05-17 17:20
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр боллоо. Хуралдаанаар 2017 оны хаврын тохижилтын ажил, Газрын зөрчил арилгах болон гудамж зам талбайн нэвтрэн өнгөрөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулсан газар чөлөөлөлтийн ажил, 2017 оны зам засварын ажлын явцын талаарх асуудлыг хэлэлцлээ. Энэ онд нийслэлд тохижилт, ногоон байгууламж нэмэгдүүлэх чиглэлээр хийгдэж буй ажлын танилцуулгыг Улаанбаатар хотын Ерөнхий […]

.jpg
2017-05-17 17:12
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр ОХУ-ын “Россети” компанийн ерөнхий захирал Бударгин Олег Михайлович тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. “Россети” компани сэргээгдэх эрчим хүчний сүлжээ байгуулах төсөл хэрэгжүүлэх саналтай байгаагаа уулзалтын үеэр илэрхийллээ. Монгол, ОХУ-ыг холбосон 500 вольтын хүчин чадал бүхий сэргээгдэх эрчим хүчний шугам сүлжээтэй болох чиглэлээр хоёр талаас Ажлын хэсэг байгуулж  ажлыг нь эхлүүлэх хүсэлтийг Ерөнхий сайд дэмжлээ. Шугам сүлжээтэй […]

.jpg
2017-05-17 16:57
Өнөөдөр (2017.05.17) Сүхбаатарын талбайд Хууль зүй, дотоод хэргийн яам нээлттэй үйлчилгээ үзүүлж байна. Өдөрлөгт УБЕГ, Хил хамгаалах ерөнхий газар, Архивын ерөнхий газар, Монголын өмгөөлөгчдийн холбоо зэрэг 11 харьяа байгууллага оролцож, иргэдэд 50 гаруй үйлчилгээ үзүүлж байна. Тус байгууллагуудаас хамгийн ачаалалтай ажиллаж байгаа нь УБЕГ, ХХЕГ, “Монголын өмгөөлөгчдийн холбоо” байв. Иргэд холбогдох албаныхнаас архивын лавлагаа, эрх […]

ganbaatar-1.jpg
2017-05-17 16:55
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хороо өнөөдөр хуралдаж, МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Ганбаатарыг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцлээ. МАХН-ын Бага чуулганы өчигдрийн хуралдаанаас Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарын нэрийг дэвшүүлсэн. СЕХ уг асуудлыг хэлэлцээд С.Ганбаатарыг Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэж, Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн үнэмлэхийг олгохоор тогтов.

hacker-1.jpg
2017-05-17 16:50
Дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа “WannaCrypt0r” нэртэй мэдээлэл барьцаалагч “ransomware” төрлийн хортой код дэлхийн олон оронд нэгэн зэрэг идэвхжиж, 100 гаруй орны 300 мянга орчим компьютер цахим халдлагад өртсөн талаар хэвлэлүүд мэдээлж байна. Уг цахим халдлага Монгол Улсын цагаар 2017 оны тавдугаар сарын 12-ны өдрийн 17.00 цагт болсон. “WannaCrypt0r” нэртэй хортой код нь компьютерийн дискэнд […]

-насны-хүүхд.jpg
2017-05-17 13:41
Сэрэмжлүүлэг: Гурван настай хүү таван давхарын цонхоор унаж бэртсэн хэрэг өнөөдөр (2017.05.17) гарлаа. Хүүгийн ээж ариун цэврийн өрөө орсон хойгуур хүү  унажээ. Түргэн тусламжийн машин цаг алдалгүй очиж хүүг ГССҮТ-д яаралтай хүргэснээр эмчилгээг эхлүүлсэн байна. Бага насны хүүхдүүдтэй эцэг эхчүүд урин дулааны цагт цонх, балконоо онгорхой байлгахдаа хараа хяналттай байхыг холбогдох албаны хүмүүс анхаарууллаа.

narantuya.jpg
2017-05-17 13:34
 УИХ-ын гишүүн З.Нарантуяатай Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон цаг үеийн сэдвээр ярилцлаа.  -Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн талаар тодруулахгүй юу. Уг хуулийн төслийг баталснаар эдийн засагт ямар үр ашиг өгнө хэмээн харж байна вэ? -Санхүүгийн зах зээлийг идэвхжүүлж, урт хугацаанд эдийн засгийн өсөлтийг дэмжих чухал ач холбогдолтой. ДНБ-нд эзлэх санхүүгийн зах зээлийн […]

ediin-zasag-11.jpg
2017-05-17 13:29
 Эдийн засаг төсөөлснөөс өндөр өсөлттэй байна  Засгийн газраас ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр энэ онд эдийн засаг өсөхгүй гэсэн төсөөлөл гаргасан. Харин олон улсын байгууллагууд харьцангуй эерэг дүр зургаар таамаглаж байгаа билээ. Азийн хөгжлийн банк, НҮБ зэрэг байгууллагууд манай улсын эдийн засгийг энэ онд хоёр хувь давж өснө гэдэгт итгэлтэй байв. Тэгвэл Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр […]

imail-1024x443.jpg
2017-05-17 13:00
Сэрэмжлүүлэг: Gmail -ийн sypport.2017@gmail.com нэртэй хуурамч хаягаас өнөөдөр 12.33 цагт монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудын и-мэйл хаягууд руу нэгэн захидал ирлээ. Захидалд Таны өөрийн фэйбүүк хуудаст алдаа гарлаа. Үүнийг 48 цагийн дотор баталгаажуулж өгнө үү. Хэрвээ баталгаажуулахгүй бол хуудас чинь ажиллагаагүй болно хэмээн дурджээ. И-мэйлээр ирсэн линкийг зааврын дагуу нээсэн тохиолдолд хэвлэл мэдээллийн байгууллагын фэйбүүк хаяг буюу […]