С.Ганбаатарыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэв

2017-05-17 16:551min0
ganbaatar

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хороо өнөөдөр хуралдаж, МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Ганбаатарыг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцлээ. МАХН-ын Бага чуулганы өчигдрийн хуралдаанаас Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарын нэрийг дэвшүүлсэн. СЕХ уг асуудлыг хэлэлцээд С.Ганбаатарыг Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэж, Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн үнэмлэхийг олгохоор тогтов.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй