Нийгэм

Хакерууд монголын хэвлэлийнхэнд санал явуулжээ

Сэрэмжлүүлэг: Gmail -ийн sypport.2017@gmail.com нэртэй хуурамч хаягаас өнөөдөр 12.33 цагт монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудын и-мэйл хаягууд руу нэгэн захидал ирлээ. Захидалд Таны өөрийн фэйбүүк хуудаст алдаа гарлаа. Үүнийг 48 цагийн дотор баталгаажуулж өгнө үү. Хэрвээ баталгаажуулахгүй бол хуудас чинь ажиллагаагүй болно хэмээн дурджээ.

И-мэйлээр ирсэн линкийг зааврын дагуу нээсэн тохиолдолд хэвлэл мэдээллийн байгууллагын фэйбүүк хаяг буюу хэрэглэгчийн нэр, нууц үгийг шаардах болно. Хэрэглэгчийн нэр, нууц үгээ оруулбал мэдээлэл хакеруудын гарч очиж хэвлэл мэдээллийн байгууллагуудын нууцлал алдах юм. Ийм төрлийн и-мэйл, захидлаас сэрэмжил.

Түлхүүр үг

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close