6a4ebcf145acdb1ec0e88a5d651af6d7.jpg
2022-01-18 16:37
Нийслэлийн ЗДТГ-аас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь долоо хоногийн Лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг билээ. Иймд иргэд дараах  утсаар холбогдож хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг мэргэжлийн хуульч, өмгөөлөгчөөс авах боломжтой гэж Монголын хуульчдын холбооноос мэдээллээ. […]

main1606192533.png
2022-01-18 15:49
2021 онд шинэ бүтээл болон бүтээгдэхүүний загварын патент авахаар 553 иргэн, хуулийн этгээд Оюуны өмчийн газар мэдүүлэг ирүүлжээ. Үүнээс 407 бүтээлд патент олгосон байна. Ийнхүү патент олгосон нь өмнөх оны мөн үеэс 16.7 хувиар нэмэгдсэн юм. Нийт патентийг шинэ бүтээлийнх, бүтээгдэхүүний загвар, гэж хуваадаг. Тэгвэл шинэ бүтээлийнх 186, бүтээгдэхүүний загвар 221 байна. Шинэ бүтээлд олгосон патентийг […]

07-9-1024x555.jpg
2022-01-18 15:27
Авлига үндэсний хэмжээнээс хальж, гадаад улсын банк, санхүүгийн байгууллага, төрийн болон хувийн хэвшил оролцох нь улам бүр нэмэгдэж байна. Монгол Улс иргэн, эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх, гэмт этгээд шилжүүлэх, ялтан шилжүүлэх тухай 36 гэрээг 20 орчим улс оронтой байгуулсан бөгөөд Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн хүрээнд Авлигатай тэмцэх газраас гадаад улсын эрх бүхий […]

download-1-5.jpg
2022-01-18 10:21
Өчигдөр /2022.01.18/ нийслэлийн нутаг дэвсгэрт хоёр байшин шатсан байна. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлага 10:04 цагт хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан А-ын 15х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 10 минут […]

download-14.jpg
2022-01-17 18:08
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг төслийг хэлэлцэв. Төслийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон танилцуулав. Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг шударга, нээлттэй ил тод зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтоох боломжийг хангах, экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах замаар уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлэх, […]

6a4ebcf145acdb1ec0e88a5d651af6d7.jpg
2022-01-17 17:42
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн шийтгэлийн хуудсаар иргэн Р.Батсайхан, Г.Базаррагчаа нарт холбогдуулан “Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасныг баримтлан хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн буюу тээврийн үйлчилгээний үнийн хөөрөгдөл үүсгэж, өрсөлдөөний хууль тогтоомж зөрчсөн” гэсэн үндэслэлээр тус тус 2 сая төгрөгөөр торгож, […]

new_d34bc6126cfadc46aa63b8719b8a616c14024dae.jpg
2022-01-17 17:34
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба 2021 онд дараах ажлыг хийж гүйцэтгэв. Үүнд: Төрийн байгууллагын авлигын эрсдэлийн үнэлгээг төрийн 14 байгууллагад хийсэн. Авлигын эрсдэлийн үнэлгээнд дараах байгууллагууд хамрагдсан байна: Барилгын хөгжлийн төв Жижиг, дунд үйлдвэрийн газар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа Нийслэлийн газар зохион байгуулалтын алба Зээлийн батлан даалтын сан Төв аймгийн Батсүмбэр […]

baaska012-750x393.jpg
2022-01-17 16:57
Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Б.Баасанцогтын гомдолтой, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдох маргааныг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор өнөөдөр хянан хэлэлцлээ. Б.Баасанцогт нь Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны тавдугаар сарын 21-ний өдрийн 6 дугаар тогтоолоор өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хоёр жилийн хугацаагаар түдгэлзүүлэх хариуцлага хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй […]

new_59ba699d990594cc1445700866868eed5a66da04-1024x512.jpg
2022-01-17 13:19
Авлига нь АНУ-ын Засгийн газрын Гадаадын хахуультай тэмцэх хууль (FCPA)-ийн үйлчлэх хүрээнд л биш бол зарим талаараа тоохгүй байдаг, эсхүл хайхрамжгүй хандаж болдог чухал бус асуудал байхаа больсон.  АНУ-ын Ерөнхийлөгчийн өнгөрсөн зун гаргасан Үндэсний аюулгүй байдлын санамж бичиг болон саяхан баталсан АНУ-ын Авлигатай тэмцэх стратеги зэрэг нь Засгийн газрын болон бусад авлигатай тэмцэх үйл ажиллагааг анхаарлын төвд […]

new_57872595d6602a3346062f727f7b4f47753c3aaa.jpg
2022-01-17 13:18
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 1 дүгээр сарын 10-14-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 265 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 72 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 193 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, […]