2022-08-12 11:07
Монголын дауны холбооны гишүүн, 130 дугаар сургуулийн тэгш хамруулах ангийн сурагч Т.Тэлмүүн СТА, жүжигчин Д.Баттөмөрийн найруулсан “Трио” кинонд тоглосон юм. Энэхүү уран бүтээл нь даунтай хүүхэд тоглосон анхны монгол кино юм. “Трио” кино “Palm Springs International Down Syndrome Film Festival”-д оролцохоор болжээ. Тодруулбал, “Spotlight Film Selection” хэсэгт шалгарч, тус наадмын үеэр дэлгэцнээ гарахаар сонгогдсон байна. […]









