Туркийн Истанбул хотод пауэрлифтингийн өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тэмцээн есдүгээр сарын 4-нийг дуустал үргэлжилнэ.

Тэмцээнд 44 орны 174 тамирчин өрсөлдөж буй бол манай улсаас дасгалжуулагч Х.Энхболдын удирдлага дор есөн тамирчин хүч үзэж байна.

Өсвөр үеийнхний хөвгүүдийн 93 кг-ын жингийн суултын төрөлд Б.Эрхэмжаргал 242.5 кг-ыг өргөснөөр мөнгө, таталтын төрөлд 240 кг-ыг амжилттай татсанаар хүрэл медаль хүртлээ. Тэрбээр нийлбэр дүнгээр 637.5 кг-ыг өргөж хүрэл медаль хүртэж байна.

Өсвөр үеийнхний охидын 76 кг-ын жингийн шахалтын төрөлд Ч.Халиунаа 92.5 кг-ыг шахсанаар мөнгөн медаль хүртсэн бол хөвгүүдийн 83 кг-ын жинд Б.Содбаатар шахалтын төрөлд 155 кг-ыг шахсанаар мөнгө, таталтын төрөлд 230 кг-ыг татсанаар мөнгөн медаль хүртэв. Тэр нийлбэр дүнгээр 625 кг-ыг өргөж, хүрэл медаль хүртжээ.

Тэмцээн эхэлснээс хойш Монголын зургаан тамирчин медалийн тавцанд гарсан бөгөөд нийт 11 медаль хүртсэн амжилттай байна хэмээн Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээлэв.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн