Пауэрлифтингийн өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 4-нд Туркийн нийслэл Станбул хотод болж байна.
Тус тэмцээнд 44 орны 174 тамирчин өрсөлдөж байгаагаас Монгол Улсаас дасгалжуулагч Х.Энхболдын удирдлага дор есөн тамирчин хүч үзэж байна. Пауэрлифтингийн өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өсвөр үеийнхний хөвгүүдийн 93 кг-ын жингийн суултын төрөлд Б.Эрхэмжаргал 242.5 кг-ыг өргөснөөр мөнгө, таталтын төрөлд 240 кг-ыг амжилттай татсанаар хүрэл медаль хүртэв. Тэрбээр нийлбэр дүнгээр 637.5 кг-ыг өргөж хүрэл медаль хүртэж байна.
Мөн өсвөр үеийнхний охидын 76 кг-ын жингийн шахалтын төрөлд Ч.Халиунаа 92.5 кг-ыг шахсанаар мөнгөн медаль хүртсэн бол хөвгүүдийн 83 кг-ын жинд Б.Содбаатар шахалтын төрөлд 155 кг-ыг шахсанаар мөнгө, таталтын төрөлд 230 кг-ыг татсанаар мөнгөн медаль хүртэв. Тэрбээр нийлбэр дүнгээр 625 кг-ыг өргөж, хүрэл медаль хүртжээ.
Ийн