SONGUULI-1.jpg

2017-06-26 23:24
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнг Сонгуулийн ерөнхий хороо шууд дамжуулан үзүүллээ. Санал хураалтын дүнгээр МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 377 908 сонгогчын, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 479 528 сонгогчын, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 386 053 сонгогчын саналыг авчээ. Авсан саналыг хувьд тэнцүүлэхэд М.Энхболд 30, Х.Баттулга 39, С.Ганбаатар 31 хувийг эзэлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 […]

bna-1.jpg

2017-06-26 22:13
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 22.00 цагт өндөрлөж Сонгуулийн Ерөнхий хороо танилцуулах гэж байна. Улсын хэмжээнд 1984 сонгуулийн санал авах хэсгийн хороонд 1.978.298 сонгогч санал өгөхөөр бүртгэгдсэн. Өнөөдөр  (2017.06.26) өдрийн 12.00 цагт улсын хэмжээнд 21.3 хувьтай байсан сонгогчдын ирц 16.00 цагийн байдлаар 45.57 хувьтай байлаа. Сонгуулийн ерөнхий хороо санал хураалтын дүнг автомат системээр тоолж, шууд дамжуулах гэж байна. […]

man.jpg

2017-06-26 17:39
Монгол Ардын Нам өнөөдөр 16.40 цагт хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэр Монгол Ардын Намын ЕНБД Д.Амарбаясгалан: -Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуультай холбоотойгоор янз бүрийн мэдээллүүд түгэж байна. Тухайлбал, Ардчилсан намаас тавьсан сонгуулийн санал өгсөн хүний гарт бэхэн тэмдэглэгээ хийх ёстой гэсэн хүсэлтийн дагуу хуруун дээр тэмдэглэгээ хийж байгаа. Гэтэл өнөөдөр Ардчилсан намын зүгээс хурууны тэмдэглэгээг угаахаар арилдаг гэсэн […]

batuul.jpg

2017-06-26 16:38
Өнөөдөр 16.20 цаг орчимд Ардчиллын өргөөнд хэвлэлийн хурал зарласан Э.Бат-Үүл “Би сүүлийн үед байнга Үндсэн хууль ярьж байгаа. Үндсэн хуулийн 3.2-т Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдахыг хориглосон заалт бий. Энэ хуулийг ЭБШХ-д эрүүгийн гэмт хэрэг гэж тооцдог. Би яагаад энийг сануулаад байгаа вэ гэхээр хууль бусаар санал худалдаж авах, оролдлого гараад байна. Үүнд ард түмэн их дургүй […]

Эрдэнэбат.jpg

2017-06-26 15:27
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  гэргий Д.Тунгалагийн хамт  Баянзүрх дүүрэгт байрлах 1731 дүгээр хэсгийн хороонд 2017 оны  Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өглөө. Тэрээр саналаа өгсөний дараа “Өнөөдөр Монгол түмэн тусгаар тогтносон, бүрэн эрхт улсын иргэн гэдгээ илэрхийлж, тав дахь Ерөнхийлөгчөө сонгоно. Засгийн газраас авч байгаа олон арга хэмжээний үр дүнд эдийн засагт нааштай өөрчлөлт гарсаар байна. Ард түмэн […]

songuuli-2017-2.jpg

2017-06-26 15:24
Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох долоо дахь удаагийн сонгууль өнөөдөр (2017.06.26) өглөө 07.00 цагт орон даяар эхэллээ. Санал хураалтын дүнгээр Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч тодрох юм. Энэ удаа зургаан удаа явагдаж, дөрвөн Ерөнхийлөгч сонгосон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн түүхийн хуудсыг эргүүлэн харж, тоон баримтуудыг дэлгэж байна.  Нэг: 1993 онд болсон Монгол Улсын анхны Ерөнхийлөгчийн сонгуульд 1.106.403 сонгогч […]

govi-1.jpg

2017-06-25 14:50
Энэ оны зургадугаар сарын 14-ний 20 цаг 45 минутын орчимд “Говь” компанийн үйлдвэрийн байрны дээврийн хэсэгт гал гарч, олон хүний сэтгэлийг зовоосон. Тус компани засвараа бүрэн хийж, өнөөдрөөс  “Говь” үйлдвэр хэвийн ажиллаж эхэлллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, гэнэтийн эрсдэлийг богино хугацаанд давж, үйл ажиллагаагаа эхлүүлж чадсанд баяр хүргэж, амжилт […]

halz-metgeltseen.jpg

2017-06-24 21:09
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хооронд болох халз мэтгэлцээн эхэллээ. МҮОНТВ-ийн 600-ын студид болж буй мэтгэлцээнд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар нар оролцож байна. https://www.youtube.com/watch?v=Kr6hYewaY3c https://www.facebook.com/MNBnationalTV/videos/1450425158368965/?autoplay_reason=gatekeeper&video_container_type=4&video_creator_product_type=0&app_id=238418916523927&live_video_guests=0

battuul.jpg

2017-06-24 20:11
Их хэмжээний мөнгө авч яваад Говь-Алтай аймгийн нутагт саатуулагдсан автомашиныг тойрон өрнөж байгаа асуудлаар Цагдаагийн ерөнхий газар 19.00 орчимд мэдээлэл хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болж байгаатай холбогдуулан Цагдаагийн байгууллага өчигдөр (2017.06.23) өглөөнөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан байна. Нэг тэрбум 80 сая төгрөгийг тээвэрлэж яваад саатуулагдсан хүмүүс тэрхүү “Мөнгийг ямар зорилгоор авч явсан болохоо […]

874545.jpg

2017-06-24 15:37
“Говь-Алтай аймагт Ардчилсан намаас Увс, Ховд, Баян-Өлгийд тараахаар тус бүр 380 сая төгрөг буюу 1 тэрбум 80 сая төгрөг авч явсан машиныг цагдаа нар саатуулжээ. Хэрэв энэ мөнгө эзэддээ хүрсэн бол нэг хүнд 50 мянган төгрөг гэж тооцвол 7200 иргэн, цаана нь нэг хүнийг санал өгүүлнэ гэсэн схемээр 14.400 иргэний санал буюу Увс аймгийн нийт […]