2020-04-14 08:14
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клеческиг 2020 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр дэлхий нийтийг хамарсан COVID-19-ийн тархалтын эсрэг тус тусын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл солилцож, энэ хүнд цаг үед АНУ-аас Монгол Улсад тусламж дэмжлэг үзүүлсэнд сайд Д.Цогтбаатар талархал илэрхийлэв. […]










