Нийслэлийн Баянзүрх,Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.04.30/ 10.00 цагт Монгол Улсын Ерөнхий Сайд асан М.Энхсайханыг хууль бусаар цагдан хорьсон арга хэмжээг хүчингүй болгуулахаар хандсан гомдлыг шийдвэрлэх шүүх хуралдаан өнөөдөр болно.
Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох шүүх хурал дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх,Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон юм. Улмаар шүүх хуралдаанаас сайд асан М.Энхсайханыг цагдан хорих шийдвэрийг гаргаж, шүүх хурлыг тавдугаар сарын 5-ны өдрийн 08.30 цаг хүртэл хойшлуулсан.
Учир нь М.Энхсайхан мөрдөн байцаалтын нууцыг задруулж, шүүхэд нөлөөлөх гэж оролдсон гэж үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9-д зааснаар яллагдагч хавтаст хэрэг дэх мэдээллийг задруулахгүй байх үүрэгтэй аж.
М.Баяр