Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Нийслэлд махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна – updown.mn

Нийслэлд махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна

Нөөцийн махны нийлүүлэлт болон бусад асуудлаар ажлын хэсгийн ээлжит хурал болж бэлтгэн нийлүүлэгч 16 аж ахуйн нэгжийн өнгөрөгч 14 хоногт нийлүүлсэн махны тоо хэмжээ, хөдөө орон нутгаас махаа татсан 14 аж ахуйн нэгжийн төрөл хэмжээ, жижиглэн савлалтын цехийн үйл ажиллагаанд нь хяналт шалгалт, махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулахаар болжээ.

Махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулахтай холбоотойгоор дүүргүүдийн ХХҮХ тус бүр нутаг дэвсгэрийнхээ хүрээнд худалдааны төвүүдтэй уулзалт зохион байгуулах үүргийг өгсний дагуу 6 дүүргийн 16 байршилд худалдаа зохион байгуулах саналыг хэлэлцээд нийт 21 байршилд зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Өргөтгөсөн худалдааг ирэх тавдугаар сарын 2-ноос эхлэн 7 хоногийн турш зохион байгуулахаар төлөвлөж байна.

Мөн үргэлжлүүлэн Бодлогын гэрээний 19 аж ахуйн нэгжээс 5 аж ахуйн нэгжийг хасах саналыг хэлэлцэж шийдвэрлэсэн бөгөөд үлдсэн 14 аж ахуйн нэгжид явуулах хяналт шалгалтын ажлыг яаралтай зохион байгуулах үүргийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр өглөө.

Нөөцийн мах борлуулалтад ямааны мах үлдэгдэл их байгаа тул үнийг нь бууруулах боломж, савлагааг жижигсгэх асуудлыг дэвшүүлэн хэлэлцэж ажлын хэсэг шаардлагагүй гэж үзлээ.

Мөн нэмэлтээр борлуулалтын цэг ажиллуулах хүсэлт ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийн саналыг Махны өргөтгөсөн худалдааны дараа хэлэлцэхээр шийдвэрлэжээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн