УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд2020-08-17 10:22Монгол Улсын найм дахь удаагийн сонгуулийн дүнгээр байгуулагдсан УИХ-ын анхдугаар ээлжит бус чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. УИХ-ын ээлжит бус чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.Дэлгэрэнгүй
Нам, эвслүүд орон нутгийн сонгуульд оролцох хүсэлтээ хүргүүллээ2020-08-17 09:56Эх сурвалж : ӨНӨӨДӨР сонин Орон нутгийн сонгуулийн санал хураалт аравдугаар сарын 15-нд болно. Уг сонгуульд оролцох хүсэлтээ нам, эвслүүд тухайн шатныхаа сонгуулийн хороонд өчигдөр хүргүүлж дууслаа. Хэрэв аймаг, нийслэл, сум, дүүрэгт намын салбар байгууллага байхгүй бол сонгуульд оролцох эрхгүй билээ. Тодруулбал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 25.1-т “Нам, эвслийг төлөөлж тухайн […]Дэлгэрэнгүй
Маргааш нээх УИХ-ын чуулганы хурлаар дараах есөн асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэнэ2020-08-16 12:13УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг маргааш /2020.08.17/ нээнэ. Учир нь, УИХ-ын дарга Г.Занданшатар ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг зарлан хуралдуулах захирамж гаргасан юм. Маргааш нээх УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар есөн асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэнэ. Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн Үндсэн чиглэлийн төсөл; Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл; Монгол Улсын 2020 […]Дэлгэрэнгүй
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг өргөн барилаа2020-08-15 10:24Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өчигдөр (2020.08.14) “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” болон “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах […]Дэлгэрэнгүй
Чех, Монгол Улсын элчин сайдууд уулзан харилцан ашигтай төсөл хэрэгжүүлэх тухай ярилцлаа2020-08-14 14:59Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродскийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Дэд сайд Б.Мөнхжин Монгол Улсын 185 иргэнийг Чехээс тусгай үүргийн онгоцоор татан авахад ихээхэн дэмжлэг туслалцаа үзүүлсэн Чех Улсын Засгийн газар, Европын Холбоо, Прага дахь Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагад талархал илэрхийлэв. Талууд хоёр улсын […]Дэлгэрэнгүй
Саудын Арабын Төрийн сайд Монгол Улсын иргэдийг нутаг буцахад нь туслахаа илэрхийллээ2020-08-14 12:55Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн асуудал эрхэлсэн Төрийн сайд Адель Жубейртай өчигдөр утсаар ярилаа. Сайд нар хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, Монгол, Саудын Арабын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийг дүүрэн ашиглахын төлөө байгаагаа харилцан нотлов. Мөн ГХЯ-д хоорондын зөвлөлдөх механизмтай болох, хоёр орны бизнесийн салбарынхны хооронд […]Дэлгэрэнгүй
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Хэнтий аймгийн аялал жуулчлалын төслийн хэрэгжилтийн явцтай танилцана2020-08-14 10:20Байгаль Орчин Аялал жуулчлалын яам болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран “Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, ойн тогтвортой менежмент, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх нь” төслийг хэрэгжүүлж дууслаа. 2015 оноос Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Хөвсгөл, Хэнтий аймгийн ойн санг гэрээгээр эзэмшдэг 101 нөхөрлөл, сум дундын 11 ойн ангитай хамтран ажиллаж, ойн нөхөрлөлүүдийн үйл […]Дэлгэрэнгүй
Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Насантогтохыг томиллоо2020-08-14 08:37Засгийн газрын өчигдөр /2020.08.12/-ийн хуралдаанаар Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Насантогтохыг томиллоо. Тамгыг ЗГХЭГ-ийн дэд дарга У.Бямбасүрэн, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай нар гардуулан өглөө. Б.Насантогтох нь 1997 онд Эрчим хүчний их сургуулийг ДЦС-ын инженер, 1999 онд ХБНГУ-ын Эрчим хүчний институт, 2008 онд ШУТИС-ийг магистраар тус тус дүүргэжээ. 2015 онд “ESCPE”сургуульд Эрчим хүчний […]Дэлгэрэнгүй
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр БНСУ, Япон, БНХАУ, АНУ-ын элчин сайд нартай уулзлаа2020-08-13 16:57Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр БНСУ, Япон, БНХАУ, АНУ-ын элчин сайд нартай уулзлаа. Уулзалтын үеэр иргэдээ чартер нислэгүүдээр авч буй ажлын талаар ярилцаж мөн тухайн улсуудад амьдарч буй иргэдэд анхаарал хандуулан дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Түүнчлэн гадаад худалдааны гарц, шийдлүүд ярилцжээ. Тодруулбал, УИХ-ын ээлжит сонгуульд ялалт байгуулж, шинэ парламент, Засгийн газар ажлаа эхэлсэнд БНХАУ-ын дарга […]Дэлгэрэнгүй
Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо2020-08-13 16:24Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйг өнөөдөр хүлээн авч уулзав. УИХ-ын ээлжит сонгуульд ялалт байгуулж, шинэ парламент, Засгийн газар ажлаа эхэлсэнд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлснийг Элчин сайд Чай Вэньруй уламжилж, амжилт хүсэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх гадаад бодлогын […]Дэлгэрэнгүй