ИТХ-д өрсөлдөхөөр 60 бие даагч мөрийн хөтөлбөрөө нийслэлийн Аудитын газарт хүргүүлжээ

2020-09-10 09:211min0
p1be1pa4e4qmupo1ms99rs11r71

Орон нутаг буюу аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчид Аудитын газраар мөрийн хөтөлбөрөө дүгнүүлэх хуулийн заалттай. Иймд нийслэл, дүүргийн ИТХ-д өрсөлдөхөөр 60 бие даагч мөрийн хөтөлбөрөө нийслэлийн Аудитын газарт хүргүүлсэн байна.

Үүнээс хоёр бие даагч мөрийн хөтөлбөрөө бүртгүүлэхээс татгалзсан бөгөөд 58 бие даагчийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргасан талаар нийслэлийн Аудитын газраас мэдээлэв. Улмаар бие даагчдын мөрийн хөтөлбөрт гаргасан дүгнэлтийг хуулийн хугацаанд нийслэл, дүүргийн Сонгуулийн хороонд хүргүүлсэн байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй