Н.Номтойбаяр нарт холбогдох шүүх хуралдаан өчигдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болсон. Улмаар давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн юм.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Номтойбаярыг “Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр” шүүж нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, 5.5 жилийн хорих ял оноосон байна.
Харин Н.Номтойбаярын өмгөөлөгч шүүхийн шийдвэр албан бичгээр гарсны дараа Улсын дээд шүүхэд гомдол гаргахаар болжээ.