20261029-080015-file.jpeg

2026-10-29 08:00
Их Британи болон Европын зарим улс иргэдэдээ 72 цагийн хүнс, ус, эм, яаралтай хэрэгцээний нөөцтэй байхыг зөвлөж байна. Энэ нь үндэсний аюулгүй байдлын шинэ хандлагад холбогддог бөгөөд цахилгаан, банк зэрэг системийн тасалдалд бэлэн байхыг чухалчилж байна.

20261028-120017-file.jpeg

2026-10-28 12:00
Цагдаагийн байгууллага түргэн тусламжийн автомашинд зам тавьж өгөөгүй жолоочийг торгож, жолоодох эрхийг нь 3 сараар хасан шийдвэр гаргалаа. Тээврийн цагдаагийн алба жолооч нарт тусгай зориулалтын техникийн зам тавихыг анхаарууллаа.

20261028-100016-file.jpeg

2026-10-28 10:00
Их зохиолч Д.Нацагдоржийн 120 жилийн ойг тохиолдуулан "Жаргаагүй нар" жүжгийг ирэх сарын 5-аас дахин үзэгчдэд хүргэнэ. Тус бүтээл нь цаг үеийн өнгө төрх, хүний сэтгэлийн эмзэглэл, амьдралын үнэнийг илэрхийлнэ.

20261027-130038-file.jpeg

2026-10-27 13:00
УИХ нь олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлж, 450 мянган ахмад настанд ирэх сарын 1-нээс суурь тэтгэвэр олгох зохицуулалт хийв. Гэсэн хэдий ч суурь тэтгэврийг арваннэгдүгээр сараас авахгүй бол насан туршид эрхээ алдана гэсэн ойлголт буруу болохыг Нийгмийн даатгалын газраас мэдээлэв.

20261026-120030-file.jpeg

2026-10-26 12:00
Гэр хорооллын өрхүүдэд зориулсан цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг ирэх сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлнэ. Төлбөрийн үлдэгдэлтэй өрхүүдийг хөнгөлөлтөд хамруулахгүй тул арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө өрөө барагдуулах шаардлагатай.

20261026-080024-file.jpeg

2026-10-26 08:00
Дорнод аймгийн Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн байгаль орчинд үзүүлсэн хохирлыг тогтоох ажилд замын хүндрэл үүссэн тул ажлын хэсэг, шинжээчдийг нисдэг тэргээр ажиллуулах хүсэлт гаргажээ.