Нийслэлд мах, сүү, цагаан идээний нэгдсэн худалдаа зохион байгуулагдана

2026-11-14 12:00
20261114-120019-file.jpeg
“Өвлийн идэш-2026” нэгдсэн худалдаа арваннэгдүгээр сарын 25-29-ний өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадаах талбайд болно. Худалдаанд 21 аймгийн малчин, хоршоологч бүтээгдэхүүнээ борлуулах юм.

Нийслэлд мах, сүү, цагаан идээний бүтээгдэхүүнүүдийг дундын зуучлалгүй, тогтвортой үнээр нийлүүлэх “Өвлийн идэш-2026” нэгдсэн худалдааг зохион байгуулахаар боллоо.

Тус худалдаа арваннэгдүгээр сарын 25-ны Лхагва гарагаас эхэлж, арваннэгдүгээр сарын 29-ний өдрийг хүртэл Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадаах талбайд явагдах юм.

Худалдаанд 21 аймгийн малчин ба хоршоологч оролцож мах, сүү, цагаан идээний бүтээгдэхүүнүүдийг борлуулахаар төлөвлөөд байна.

Үүнээс гадна Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон холбогдох байгууллагууд хүнсний эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хяналт тавих аж.

Сэтгэгдлүүд (0)

Сэтгэгдэл бичих