Ш.Алтантуяагийн аав олон улсын цахим өргөдөлд гарын үсэг цуглуулж байна

2026-11-16 14:00
20261116-140050-file.jpeg
Малайз улсад амиа алдсан Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу олон улсын цахим өргөдөл санаачлан, гарын үсэг цуглуулахаа мэдээллээ.

Малайз улсад Ерөнхий сайд болон цагдаа нарын гарт амиа алдсан Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу олон улсын цахим өргөдөл санаачлан, гарын үсэг цуглуулах ажилд оролцож байна.

С.Шаарийбуу хэлэхдээ: “Би олон баримтыг шалган баталгаажуулснаар Малайзын холбооны шүүхэд дахин өргөдөл гаргажээ. Үүнтэй холбогдуулан олон нийтээс гарын үсэг цуглуулах хэрэгтэй байгаа тул та бүгдээсээ дэмжлэг хүсэж байна. Таны гарын үсэг олон хүнтэй хуваалцсан тохиолдолд энэ асуудлыг үр дүнтэйгээр дэмжих болно” гэжээ.

“Dignity for Altantuya” нэртэй олон улсын цахим өргөдөлд гарын үсэг зурж, бусдад түгээхийг хүсвэл https://c.org/mPw5qkjwhz холбоосоор орж гарын үсгээ зурах боломжтой юм.

Сэтгэгдлүүд (0)

Сэтгэгдэл бичих