96fde1619bc158f12a7e44e1cc2b1e38.jpg

2019-12-19 10:16
Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит хуралдаанаар Гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх Инновацын төслөөр дотоод, гадаадын зах зээлд шинэ бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад шаардлагатай, дотоодод үйлдвэрлэдэггүй түүхий эд, материал, урвалж бодисын жагсаалтыг баталлаа. Түүхий эд, материал, урвалж бодисын жагсаалтад: Гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл Лабораторийн оношлуур үйлдвэрлэл Биотехнологи Микробиологийн бүтээгдэхүүний […]

Ulan_Bator-nochyu-1024x570.jpg

2019-12-18 15:41
Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Улаанбаатар хотын дулааны сүлжээ төсөл”-ийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслийг дэмжив. Төслийг Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх юм. 10 сая ам.долларыг шугам сүлжээг сэргээн засварлах, шинээр суурилуулах, насос, хяналтын […]

06-13.jpg

2019-12-18 11:53
Монголчууд төдийгүй дэлхий дахины хувьд олон чухал, томоохон үйл явдлууд давхцсан тун онцлог он гарахад хэдхэн хоног үлдлээ. Ирэх онд монголчууд улсын бодлого тодорхойлогч, хууль тогтоогч дээд байгууллага болох УИХ-ын гишүүдийг сонгох бол манай гуравдагч хөрш АНУ 46 дахь Ерөнхийлөгчөө сонгож, НҮБ үүсэн байгуулагдсаны 45 жилийн ой мөн тохионо. Гэхдээ юу юунаас илүү хэн бүхний […]

01-37.jpg

2019-12-18 09:27
Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээ буюу Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээнд гарын үсэг зурахдаа албан тушаалаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх хэрэгт яллагдагчаар тооцон шалгаж буй билээ. Түүнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, удахгүй шүүхэд шилжүүлэхээр бэлтгэж буйг эх сурвалжууд мэдээлж байна. Ч.Сайханбилэгийг АТГ-аас баривчилж, цагдан хорьж […]

03-28.jpg

2019-12-17 14:38
Байгаль орчны эсрэг гэмт хэрэг, хууль бус олборлолттой тэмцэх зорилгоор дөрөв дэх удаагийн агаарын тандалтыг Сэлэнгэ аймагт өнөөдөр хийж байгаа юм байна. Хяналтын багт БОАЖЯ, УУХҮЯ, Ашигт малтмал газрын тосны газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар болон Засгийн газар, хэвлэл мэдээллийн төлөөлөл багтжээ. Ажлын хэсэг уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын зургийг агаараас […]

kredit-na-qiwi1.jpg

2019-12-17 11:48
Эдийн засгийг тал бүрээс нь тоогоор хэмжиж чадсан нь улс төрч, эдийн засагчдад тавьсан зугтах боломжгүй занга болсон юм. Өөрөөр хэлбэл эдийн засаг уналттай үед ажилгүйдлийн түвшин өсөж, цалин ашиг буурснаар нийгмийн сайн сайхан байдал буурдаг. Улмаар улс төрч, эрх баригчид дараагийн сонгуулийн дүнгээ тавиулдаг гэсэн үг. Угтаа бол бидэнд байгаа хамгийн том зэвсэг бол […]

003.jpg

2019-12-16 13:11
Манай улсын эрүүл мэндийн даатгалын систем саяхныг хүртэл эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сан, хувийн эмнэлгийнхний халаасыг түнтийлгэхэд л хувь нэмрээ оруулсаар ирсэн гээд хэлчихвэл гүтгэсэн болохгүй байх. Жил бүр эмийн үнийн хөнгөлөлтөд 20, 30 тэрбум төгрөг зарцуулдаг ч үр ашгийг нь даатгуулагчид төдийлөн хүртэж чаддаггүй. Салбарын сайд нь 2017 оны арваннэгдүгээр сард “Хөнгөлөлттэй эмийг […]

01-32.jpg

2019-12-16 10:12
Монголын Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв ХБНГУ-ын “Дойче Велле” академитай хамтран сэтгүүлчдийг олон нийтийн сүлжээнд тавигдаж буй мэдээллийг нягтлан шалгах сургалтад хамруулж буй юм. Энэ сургалтад Улаанбаатар хот төдийгүй орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын 20 орчим сэтгүүлч хамрагдаж байгаа. Сэтгүүлчид ирэх сонгууль хүртэл хуурамч мэдээллийг нягтлан шалгахын зэрэгцээ түүнийхээ мөрөөр мэдээлэл бэлтгэн олон нийтэд хүргэж […]

1anhtsetseg.jpeg

2019-12-14 15:29
Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал “БӨРТЭ ЧОНО – 2019”-ын эзэд 12 сарын 13-ны өдөр тодорсон байна. Энэ үеэр ДАШТ-ий хүрэл медаль, Дэлхийн цомын аварга, Азийн аваргын Мөнгөн медальт Хүндийн өргөлтийн тамирчин М.Анхцэцэг шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин  “Бөртэ Чоно 2019” шагналын эзэн боллоо.   Нэр дэвшигчдийг Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбооны гишүүн спортын сэтгүүлчдийн саналаар […]

dembeeeeeeee-1024x683.jpg

2019-12-14 12:33
Бүгд Найрамдах Колумби улсын Богота хотноо энэ сарын 11-нд болсон ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах конвенцын Засгийн газар хоорондын хорооны 14 дүгээр хурлаар “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэх асуудлыг хэлэлцэн баталсан билээ. Энэхүү үйл явдалтай холбоотойгоор найруулагч Баатар өөрийн твиттер хуудастаа “Адууны соёл […]