06-9.jpg

2020-02-26 10:41
Засгийн газар COVIDー19-с урьдчилан сэргийлэх цогц асуудлаар хуралдаж байна. Хуралдааны үеэр орон нутгийн зам, УБ-руу орох, гарах урсгалыг хязгаарлалтыг сунгах чиглэл Ерөнхий сайд өгсөн байна. Цагаан сарын шинийн 8-ныг дуустал буюу ирэх даваа гараг хүртэл ийнхүү хязгаарлалт үргэлжлэх юм. Мөн цаг алдалгүй шийдэх бусад асуудлуудыг ярилцаж байгаа талаар ЗГ-ын хэвлэлийн албаны дарга цахим хуудсаараа дамжуулан […]

1em-1-1024x597.jpg

2020-02-26 10:17
Хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд маань ч гэсэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Ард иргэд та бүхэн ойрын өдрүүдэд анхаарал, болгоомжлолоо алдахгүй байхыг уриалж байна. ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

ERminIrVUAA4sMh.jpg

2020-02-25 15:04
Ерөнхий сайд У. Хүрэлсүх УОК-н дарга буюу Шадар сайдад болон Зам, тээврийн хөгжлийн сайд, Эрүүл мэндийн сайд нарт үүрэг өглөө. Монгол Японы хооронд үйлдэж буй нислэгүүдийг цуцлах, мөн бусад арга хэмжээг цаг алдалгүй авах чиглэл өгөв. Энэ асуудлыг Улсын Онцгой комисс хуралдаж шийдвэрлэнэ гэж  Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг өөрийн твиттер […]

maoopoo.jpg

2020-02-25 14:40
Номхон далайн баруун бүсийн орнууд шинэ коронавируст халдварын (COVID-19) дэгдэлтийн эгзэгтэй мөчид ирээд байна. Хэдийгээр халдварын тохиолдлын ихэнх нь БНХАУ-д байгаа ч бусад улсад тархаад байна. Тархалтыг хязгаарлахад чиглэсэн арга хэмжээг үргэлжлүүлэхийн сацуу бүх улс орон, тэр дундаа Монгол улс халдвар өргөн хүрээнд тархах магадлалыг тооцож, бэлтгэл хангах цаг ирлээ. БНХАУ-тай шууд хамааралгүй тохиолдлууд голомтлон […]

ENYA.jpg

2020-02-25 11:20
Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ээс өгсөн мэдээллээр бол өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 6 сэжигтэй тохиолдлыг тусгаарлаад байгаа юм байна. Өчигдөр буюу 2020 оны 2 дугаар сарын 24-ны өдрийн Сөүл-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор 5 хүн ирснийг ХӨСҮТ-д тусгаарлаад байгаа бол Орхон аймагт нэг хүнийг тусгаарлаад байгаа юм байна. ХӨСҮТ-д хоёрдугаар […]

so-tereg1.jpg

2020-02-25 10:02
Өмнөд Солонгосын Үндэсний батлан хамгаалах яам коронавирусын халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор 7,9 мянган цэргийн алба хаагчдаа хөл хорио тависан тухай БХ-ын сайд Мун Хон Сик мэдэгдлээ. Шинэ төрлийн коронавирусээр 11 цэрэг халдварласан болох нь тогтоогдсоны дараа ийм шийдвэр гаргасан аж. БХ-ын удирдлагуудын зүээс Дэгу хотод очсон, мөн халдвар авсан хүмүүстэй хавьтсан бүх хүмүүсийг тусгаарлажээ. […]

02-12.jpg

2020-02-22 08:55
Монгол хүний дэлхийд ялгарах онцлог, үнэт зүйл бол та бидний түүх, хэл бичиг, өв соёл, уламжлал билээ. Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилсан Үндэсний бүтээлийн 7 хоног 2020 оны хоёрдугаар сарын 22-ноос 29-ний өдрүүдэд болж байна. Үндэсний бүтээлийн 7 хоногоор хөтөлбөрт нь Монгол бүтээл болон Үндэсний түүх, өв соёлын нэвтүүлгийн эзлэх хувь өндөртэй Шилдэг радио, телевизийг шалгаруулахаар […]

auyrsaihan-1024x683.jpg

2020-02-21 12:20
Коронавирусын халдварын тухай мэдээлэл нийгмийн анхаарлын төвд оршиж, төрийн байгууллагууд бүх л анхаарлаа коронавирусын асуудалд хандуулж байгаа. Засгийн газар, Улсын онцгой комисс өдөр алгасахгүй шийдвэр гаргаж, нийтийн эрүүл мэндийг аюулаас аврах боломжийг эрэлхийлж, Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр сэрэмжлүүлэг хүргэж, цаг үеийн нөхцөл байдлыг цаг алдалгүй олон нийтэд мэдээлж байна. Өвчний сургийг даган улс төр […]

99-1024x512.jpg

2020-02-20 14:25
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өнгөрсөн оны 12 дугаар сард ОХУ-д хийсэн айлчлалын мөрөөр Монгол Улсын нутаг дэвсгэрээр хийн хоолой барих төслийн асуудлаар Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа, Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх Б.Мөнхжин нар 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер-тэй уулзав. Уулзалтын үеэр “Газпром” […]