Увс аймгийн Бөхмөрөн сумын Ямаатын аманд тусгаарлагдсан Англи Улсын иргэнээс авсан сорьцыг 17:00 цагт ХӨСҮТ-д хүлээн авч лабораторид шилжүүлсэн. Хариу нь өнөөдөр гарна. Ямартай ч Эрүүл мэндийн яам болон Засгийн газрын зүгээс албан ёсны хариуг одоогоор хэлээгүй байна.
Гэвч Сангийн сайд Ч.Хүрэлбаатар шинжилгээний хариуг өөрийн сошиал хуудсаараа олон нийтэд мэдээллээ. Сайдын мэдээлж буйгаа бол Англи иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан гэнэ.