348852697_1713525985730263_767921429305895405_n-1280x861.jpg

2023-05-24 14:16
“УЛААНБААТАР 2023” ЗҮҮН АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДАМД ДОТООДЫН 1400 САЙН ДУРЫН АЖИЛТНЫГ ШАЛГАРУУЛЖЭЭ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо ирэх наймдугаар сарын 16-23-нд Зүүн Азийн залуучуудын наадам 11 спортын 12 төрлөөр зохиогдоно. Анх удаагаа манай улсад болох тус наадамд урьдчилсан байдлаар 1507 тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. Тэгвэл наадмын сайн дурынхны “Come together” нэгдсэн […]

67af2e465eb645ee92dfb8627cf5398b.jpeg

2023-05-24 14:08
Улсын Их Хурлын Тамгын газраас Монголын Хуульчдын холбоо, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран зохион байгуулж буй Хуулийн төсөл боловсруулагчдын сургалт өнөөдөр (2023.05.24) эхэллээ. Парламентат ёс өндөр түвшинд төлөвшсөн улс орнуудын нийтлэг жишгийн дагуу зохион байгуулж буй энэхүү сургалтын бэлтгэл хангах ажлыг 2021 оноос эхлүүлсэн бөгөөд оролцогчдод 3.0 кредит олгохын зэрэгцээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат гардуулах […]

20523_bel-79x438eynf5ximoqvtppl7j60qc9wpqs94rv11tls8w.jpg

2023-05-24 14:02
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр бэлчээрийн ургамлын ургалтын байдал 5 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй. Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Сүхбаатарын ихэнх, Увс, Ховд, Хөвсгөл, Төв, Дорноговийн зарим сумдын нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал бэлчээх боломжгүй.   Орхоны нийт, Увс, Булган, Сэлэнгийн ихэнх, Ховд, Говь-Алтай, Завхан, […]

эмээлт.jpg

2023-05-24 14:02
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх тухай Засгийн газрын тогтоол гарлаа. Тодруулбал, УИХ-ын 2012 оны 74 дүгээр тогтоол, Засгийн газрын 2014 оны 356 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг Эмээлт эко аж үйлдвэрийн парк руу нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байсан. Гэвч өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй […]

628b16e69e96b.png

2023-05-24 13:59
Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 76 дугаар чуулганы хуралдаан энэ өдрүүдэд Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо үргэлжилж байна. Чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Др. С.Төгсдэлгэр оролцож, чуулганы ерөнхий хэлэлцүүлгийн сэдвийн хүрээнд үг хэллээ. Тэр Бээр Монгол Улс болон Дэлхийн эрүүл мэндийн […]

шуд.jpg

2023-05-24 13:57
Монгол Улсын Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, ОХУ-ын Тувагийн Увс нуурын хотгорын дархан газрын захиргаа, Монголын шувуу хамгаалах төв, Франц улсын шувуу судлаачдын хамтарсан Олон улсын экспедиц “Хонин тоодог” шувууны тоо, толгойг тогтоох, шувууны тархац нутгийг судлах, “Жороо тоодог” шувууг тэмдэглэх судалгааг амжилттай хийж гүйцэтгэлээ.       Судалгааны […]

photo_2023-05-23_20-16-17.jpg

2023-05-24 13:54
ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвийн Өвчнийг хянах хөтөлбөрийн газрын Халдварт бус өвчний менежмент хариуцсан зохицуулагч Роландо Энрике Доминго болон ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрынхан УГТЭ-т зочиллоо. Энэ үеэр тус эмнэлгийнхэн Люксембургийн Их гүнт улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монголд зүрх судасны тусламж үйлчилгээг чадавхжуулах чиглэлээр 20 гаруй жил амжилттай хэрэгжиж буй Зүрхний төсөл, […]

төрийн-албаны-шалгалт-1280x741.jpg

2023-05-24 13:52
Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу хоёрдугаар улирлын төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ. Энэ удаагийн шалгалтад орохоор нийслэлийн хэмжээнд 1587 хүн бүртгүүлсэн. Гурван өдөр үргэлжлэх ерөнхий шалгалтыг өдөрт 4 ээлжээр, нэг удаад 133 иргэн шалгалт өгөх байдлаар зохион байгуулж байна. Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт эхэлсэн шалгалтын эхэнд Төрийн албаны зөвлөлийн […]

tsasan_shuurag.jpg

2023-05-24 13:51
Энэ оны 5 дугаар сарын 19, 20-ны өдөр Хэнтий, Сүхбаатар аймгийн нийт нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, салхины хурд 18-30 метр секунд хүрч ширүүсэж, цаг агаарын аюулт үзэгдэл болж, тус аймгийн ард иргэд, малчид сэтгэл санаа, эд материалын ихээхэн хохирол амсаад байгаа. Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас урьдчилсан байдлаар Хэнтий аймгийн 15, Сүхбаатар […]

өргөтгөл.png

2023-05-24 13:48
Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд зам, замын байгууламжийг шинэчлэх томоохон ажлуудыг гүйцэтгэсээр байна. Тодруулбал: Зайсангийн төмөр бетон гүүрний өргөтгөл, шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Шинэ, хуучин хоёр гүүрний бүтээн байгуулалтын гүйцэтгэл одоогоор 47 хувьтай байна. Дулаан, бохирын шугамын асуудал шийдэгдээд бүтээн байгуулалт саадгүй үргэлжилбэл ирэх арван хоёрдугаар сард хөдөлгөөнийг нээнэ. Зайсангийн гүүрээр хоногт 16 мянган […]