Онцын шаардлагагүй бол ойгоор зорчихгүй байхыг сануулж байна

2023-06-05 13:021min0
new_c8aa968cd80b567a3309e449573c50399f907440

2023 оны зургаадугаар сарын 6-аас 12-ны өдрүүдэд Нийслэлийн ногоон бүс болох Бэлх, Сэлх, Улиастайн ам, Богдхан уулын Дархан Цаазат Газар, Горхи Тэрэлжийн Байгалийн Цогцолбор Газрын ойн санд авиамикробиологийн аргаар ойн хөнөөлт шавжтай тэмцэх тэмцлийн ажил явагдана.

Ойн хөнөөлт шавжийн голомтыг хязгаарлах тэмцлийн ажилд ашиглах бактерийн био бэлдмэл нь хүн, амьтан болон бусад биологийн төрөл зүйлд сөрөг нөлөөгүй зөвхөн ойн хөнөөлт шавжид сонгомол үйлчилгээтэй бодис юм. Иргэд, олон нийтийг зургаадугаар сарын 6-аас 12-ны өдрүүдэд ойн санд онцын шаардлагагүй бол зорчихгүй байхыг ЗГХА Ойн газраас сэрэмжлүүлж байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй