20260930-130042-file.jpeg

2026-09-30 13:00
Монгол Улс түлш шатахууныхаа хэрэглээг 100 хувь импортоор хангаж байгаа бөгөөд шатахууны нөөц, ачилтын өнөөгийн нөхцөл байдлыг Ашигт малтмал газрын тосны газрын дарга Д.Даваабаяр танилцууллаа.

20260930-120031-file.jpeg

2026-09-30 12:00
Монгол, Япон хоёр улс "Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөл" төслийн хамтын ажиллагаа болон уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, боловсролын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцов.

20260930-080015-file.jpeg

2026-09-30 08:00
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын ууган хүү, бизнес эрхлэгч Доналд Трамп Жуниортой уулзан Монгол, Америкийн эдийн засгийн, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцлээ.

20260929-120028-file.jpeg

2026-09-29 12:00
Экологийн цагдаа өнгөрсөн долоо хоногт хууль бусаар мод бэлтгэх, ашигт малтмал олборлох гэх зэрэг 21 хэргийг шүүхэд шилжүүлжээ. Хууль бусаар мод бэлтгэсэн тохиолдолд торгуулиас эхлэн зорчих эрхийг хязгаарлах хүртэлх шийтгэл ногдуулна.

20260929-080018-file.jpeg

2026-09-29 08:00
Зам тээврийн хөгжлийн төвөөс 2026 оны 10 дугаар сарын 15-наас 11 дүгээр сарын 15-ны хооронд даац хэтэрсэн ачаа тээвэрлэлтийг түр хугацаагаар зогсоохоор болсноо мэдэгдэв. Энэ нь замын ачаа даах чадвар буурсантай холбоотой юм.

20260928-080023-file.jpeg

2026-09-28 08:00
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх боловч гэнэтийн хүйтрэл үүсэх, температур хэлбэлзэх өндөр магадлалтай байна. Малчид, тариаланчид болон жолоочид сэрэмжлэхийг зөвлөж байна.

20260925-100017-file-1280x615.jpeg

2026-09-25 10:00
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам зорилтот бүлгийн иргэдийг түрээсээр орон сууцжуулах, өмчлөх, ипотекийн зээлд хамруулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ жил 1008 айлын "Ногоон нуур" хороолол болон "Солонго" төслийн 2042 айлын орон сууцыг ашиглалтад оруулжээ.

20260925-080012-file.jpeg

2026-09-25 08:00
Батлан хамгаалах яам гадаадын цэргийн сургуульд Монголын цэргийн алба хаагчдыг суралцуулах сонгон шалгаруулалтыг явуулж, 2026-2027 оны хичээлийн жилд 100 гаруй цэргийн алба хаагчийг гадаадад илгээхээр боллоо.