baigal.jpg
2019-07-09 16:16
Байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, өвөрмөц тогтоц, түүх, дурсгал, ховордсон ургамал, амьтдыг хамгаалах зорилгоор Засгийн газар зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахаар төлөвлөж байгаа юм. Энэ хүрээнд: – Онон, Балжын байгалийн цогцолборт газрын хилийн заагт Хэнтий аймгийн Дадал, Батширээт, Биндэр сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр – Дэвэлийн арлын байгалийн нөөц газрын […]

shonhor.jpg
2019-07-09 15:54
Ашиг олох зорилгоор идлэг шонхор шувууг гадаад улсад гаргахыг хориглосон шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар таван жилийн хугацаагаар сунгав. Хууль бусаар барьж гадаадад гаргахыг завдах зэргээс сэргийлж ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо. Засгийн газрын 2013 оны 15 дугаар тогтоолоор идлэг шонхор шувууг арилжааны зориулалтаар гадаад улсад гаргахыг хориглон 2015 оноос хойш арабын орнуудын хаан, […]

halh-gol.jpg
2019-07-02 15:23
Улсын Ерөнхий прокурорын өгсөн үүргийн дагуу Монгол Улс, БНХАУ-ын хил залгаа аймаг, хотын прокурорын газруудын хооронд хамтран ажиллах хэлэлцээр байгуулах уулзалтыг 2019 оны зургадугаар сарын 25-наас 28-ны өдрүүдэд Дорнод аймагт амжилттай зохион байгууллаа. Монгол Улсын Дорнод аймгийн прокурорын газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Ардын прокурорын газрын хооронд хоёр улсын хил дамнан урсах Халх гол, Хэрлэн […]

2323-2.jpg
2019-06-27 12:01
Насаараа хөдөлмөрлөж, орох оронтой боллоо хэмээн баярлаж, орон сууцанд ордог ч энэ маань “насны хөрөнгө” мөн үү, биш үү гэдэгт анхаарлаа хандуулах цаг нэгэнт иржээ. Амьдарч байгаа байраа та бүхэн сайн ажиглаарай. Цонх дагаж, ан цав үүс, цууралт бий болсон байна уу? Тэгвэл танай барилга ашиглалтын хугацаа нь дуусч, нурахад бэлэн болж байна л гэж […]

huwsgul.jpg
2019-06-22 12:38
Дэлхийн биологийн түүхэнд эртний 17 нуурын нэг Хөвсгөл нуурыг хамгаалах саналыг олон улсын байгаль хамгаалах байгууллагууд ЮНЕСКО-д хандан гаргажээ. Байгалийн цогцолборт газар гэдэг утгаар нь хамгаалалтад авч, дэлхийн байгалийн өвөрмөц тогтоц гэдэг ангиллаар хамгаалалтад авахыг байгаль хамгаалах байгууллагууд хүссэн байна. Өнгөрсөн жил Монголын нутгаар аялсан аялагчид Хөвсгөл, Өмнөговь, Төв, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн нутгаардайран өнгөрөхдөө […]

sharilj.jpg
2019-06-21 11:41
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны 5-р сарын 20-ны өдрийн А/145 дугаар тушаалын дагуу “ХАРШЛЫН ЭСРЭГ ХАМТДАА” уриатай “ШАРИЛЖГҮЙ УЛААНБААТАР 4” аяныг 9 дүүргийн хэмжээнд зохион байгуулна. Тус аяны зорилго нь хөл газрын ургамалын тоосноос үүдэх харшлын өвчлөлөөс сэргийлэх, өвчлөлийн тоог бууруулах, хөл газрын ургамалыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайрах, хадах, ногоон масс болон малын тэжээл […]

hairga.jpg
2019-06-20 12:20
Өнгөрөгч тавдугаар сард УИХ-ын дарга Г.Занданшатар Хан-Уул дүүргийн 12,13 дугаар хороодод ажиллаж, Туул голын ай сав дагуух ус, хөрс, агаарын бохирдлын байдлыг үзэж, холбогдох үүрэг даалгавар өгч байсан билээ. Үүний дагуу УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаа хийж, “Туул голын ойр орчимд олгосон түгээмэл тархацтай ашигт малтмалын […]

arhangai.jpg
2019-06-19 18:13
Бид өчигдөр “Асашёрюү Д.Дагвадорж ураны лицензтэй юу” гэсэн мэдээллийг хүргэсэн /Мэдээллийг үзэх бол ЭНД дарна уу/. Тэгвэл MyArkhangai сайт энэ асуудлаар өрнөсөн мэдээллийн мөрөөр FACT CHECK хийжээ. Түүнийг нь дэлгэрэнгүйгээр хүргэе. Өндөр-Улаан сумын ураны ордтой гэх газарт 2009 оны 4-р сарын 28-нд хайгуулын өрөмдлөг эхлүүлсэн түүхтэй. Энэ талаар ”Архангайн амьдрал” сонины 2017 оны №06/506/ дугаарт Өндөр-Улаан […]

tarvaga.jpg
2019-06-19 13:04
Дундговь аймгийн нутагт орших Их газрын чулууны ууланд Хустайн байгалийн цогцолборт газраас Монгол тарвага сэргээн нутагшуулах ажил амжилттай хэрэгжүүлжээ. Их газрын чулууны уул орчимд 2000 оны дунд хүртэл Дундговь аймгийн хэмжээнд тарвага элбэгтэй газрын тоонд ордог байж. Улмаар хүний буруутай үйл ажиллагаанаас болж 2010 оноос хойш тус газарт тарвага үзэгдэх нь багасаж бараг устаад байсан […]

bayan-airag-exploration.jpg
2019-06-17 10:05
Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт 06 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө үргэлжилсэн усархаг бороо орсны улмаас тус сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Баян Айраг Эксплорэйшн” ХХК-ийн нуруулдан уусгах үүрийн хойд хэсэгт уулын үерийн ус орж, 1693 м.кв талбайд үүрийн ёроолын хэсэгт дэвссэн плёнкноос хальж хуримтлагдсан. Энэ дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга А.Даваадоржоор ахлуулсан […]