Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны 5-р сарын 20-ны өдрийн А/145 дугаар тушаалын дагуу “ХАРШЛЫН ЭСРЭГ ХАМТДАА” уриатай “ШАРИЛЖГҮЙ УЛААНБААТАР 4” аяныг 9 дүүргийн хэмжээнд зохион байгуулна. Тус аяны зорилго нь хөл газрын ургамалын тоосноос үүдэх харшлын өвчлөлөөс сэргийлэх, өвчлөлийн тоог бууруулах, хөл газрын ургамалыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайрах, хадах, ногоон масс болон малын тэжээл болгон ашиглах, иргэдэд нэгдсэн мэдлэг, зөв ойлголтыг өгөх, цэвэрлэгээний үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хөл газрын ургамалын ургалтыг зогсоож, дахин ургуулахгүй байх үйлчилгээтэй дэвшилтэт технологи бүхий эко бэлдмэлийг туршиж, нэвтрүүлэхэд энэхүү аяны зорилго оршиж буй.
ШАРИЛЖ, ЛУУЛЬ ЦЭВЭРЛЭХ ХУГАЦАА:
1-Р ҮЕ ШАТ VI/20-VII/5-ны хооронд,
2-Р ҮЕ ШАТ VIII/5-VIII/20 хооронд тус тус зохион байгуулагдана.
Шарилж луулийг цэвэрлэхдээ булцуу нь задарч тоосоо гөвөхөөс өмнө хөрсөнд 5-10 см үлдээн тайралт хийхийг эрдэмтэд зөвлөж байна. Тайралт хийснээр харшлын өвчлөлийг сэдрээхгүй байхаас гадна хөрсийг хамгаалж эрүүлжүүлэхэд ач тустай.
ШАРИЛЖ, ЛУУЛЬ ЦЭВЭРЛЭХ БҮХ НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭНД ИРГЭД, ААНБ-УУД НЭГДЭЭРЭЙ.