-580x365.jpg
2023-08-22 12:05
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 8 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 139 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 109 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 863 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас […]

366988903_611556394518807_4127799580871163525_n-100203-1434499183-1280x1707.jpeg
2023-08-22 12:04
Байгальд болон түүхийн дурсгалт, соёлын газраар аялж буй аялагчдад анхааруулах зүйлс: 1. Хад чулуун дээр штрих, будгаар бичихгүй байх, тос сүү өргөхгүй байх; 2. Ойр орчимд будаа цацахгүй байх; /тагтааны сангас хад чулууг ихээр бохирдуулдаг/ 3. Мэдээж хог хаяхгүй байх; Улсын тусгай хамгаалалттай газар нутагт орших хад, чулуун дээр бичээс үлдээх, зураг зурсан тохиолдолд Монгол […]

309888-22082023-1692671747-1340797956-noots.jpg
2023-08-22 12:02
Өнгөрсөн сарын байдлаар гадаад валютын нийт нөөц 3.8 тэрбум ам.долларт хүрчээ. Ингэснээр оны эхнээс 12 хувиар, жилийн өмнөхөөс 33 хувиар өссөн байна. Хэдийгээр гадаад валютын нөөц өссөн ч төгрөг ам.долларыг эсрэг суларч, 3473 төгрөгтэй тэнцэж байна. Долдугаар сарын 1-нд нэг ам.доллар 3440 төгрөг байсан юм. Монголбанк эзэмшин, удирдаж байгаа гадаад валютын улсын нөөцийн гадаад төлбөрийг […]

6299df0a2756fc061a5d927c.jpg
2023-08-22 12:00
Энхтайвны өргөн чөлөөнөөс гадна дараах гурван чиглэлд автобусны 1-р эгнээг чөлөөлөхөөр болсон талаар Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мэдээллээ. Тодруулбал; 7 буудал – Энхтайвны өргөн чөлөө Саппоро – Хороолол – Баянбүрд – Шар хад Нисэх-Яармаг – Энхтайвны гүүр хүртэл чөлөөлнө. Ингэснээр нийтийн тээврийн хүртээмж 0.404-өөс 0.809 болж хоёр дахин нэмэгдэнэ гэв.

967658a3225ac63ff0ef32157ced635c.jpg
2023-08-22 10:09
2023 оны наймдугаар сарын хүүхдийн мөнгөн тэтгэмжийг данс руу нь шилжүүлж эхэлсэн байна. ХХҮЕГ-аас гаргасан хуваарьт энэ сарын 21-нээс хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгоно гэсэн байв. Өнгөрсөн сараас эхлэн Монгол Улсын 1.2 сая гаруй хүүхэд бүрд 100,000 төгрөгийн тэтгэмжийг олгодог болоод буй. 2022 оны арванхоёрдугаар сараас эхлэн хүүхдийн мөнгөн тэтгэмжээс 9% буюу 110,000 гаруй хүүхэд хасагдаад байсан […]

j20wjb_368385698_222648490777821_7841628453024404175_n_x974-1280x854.jpg
2023-08-22 10:07
Улаанбаатар хотод өчигдөр замын түгжрэл ихтэй байв. Яагаад түгжрэл үүссэн талаар авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос тайлбар гаргасан байна. Уг тайлбарт “Драгон төвийн Номин дэлгүүрийн нэгдүгээр давхарт гарсан гал түймрийн улмаас Москвагийн гудамж орчмын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарласан болохыг иргэддээ мэдээлсэн. Гал түймэр унтраах үед буюу 15:00-18:00 цагийн хооронд тавдугаар баазын төмөр замын гарам […]

.jpeg
2023-08-22 10:03
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш буюу наймдугаар сарын 23-нд 13:00 цагаас ибаримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулагдах гэж байна. Иймд 2023 оны долдугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа өнөөдөр 23:59 цагаас өмнө системд бүртгүүлж, сугалаандаа хамрагдахыг Татварын байгууллагаас санууллаа. Өмнөх сарын сугалааны тохирлоор цахим төлбөрийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувь хамгийн […]

dddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddddd.png
2023-08-22 09:59
Төрийн ордонд 08:30 цагт Монголын хүүхдийн оролцооны чуулган эхэлнэ. Энэхүү чуулганаар МУ-ын Засгийн газрын бодлогод хүүхдийн эрхийг хангах чиглэлээр тусгасан зорилтыг эрчимжүүлэх, хүүхдийн эрхийг хангахад тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн, сонсож, хүүхдүүдийн санал санаачилга, үзэл бодлыг бодлого шийдвэрт тусгах юм. ХҮН намын байранд 11:00 цагт НИТХ-ын ХҮН намын төлөөлөгчид 177 тэрбум төгрөг шатааж агаарын бохирдлыг бууруулах төслийн талаар мэдээлэл […]

download-1-1.jpg
2023-08-22 09:48
Аргын тооллын 2023 оны наймдугаар сарын 22. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Намрын тэргүүн цагаан бич сарын 06. Ангараг гараг. Салхины эх дагуул одтой, долоон улаан мэнгэтэй хар хулгана өдөр. Өдрийн наран 5 цаг 56 минутад мандан, 19 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг […]

783998823ac28d23735b015fb7a1e34b_x3.jpg
2023-08-22 09:46
“Солонгосын соёл аялал жуулчлалын өдрүүд” энэ сарын 25, 26, 27-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Энэ хүрээнд Сүхбаатарын талбайд “Korea medical tourism-2023”  эрүүл мэндийн аялал жуулчлалын фестивалийг зохион байгуулна. Энэ үеэр БНСУ-ын  нэгдсэн эмнэлэг, арьс гоо заслын эмнэлэг, эмэгтэйчүүдийн эмнэлэг, шүдний эмнэлэг, нүдний эмнэлэг болон бусад нарийн мэргэшсэн эмнэлгүүд хүрэлцэн ирж үнэ төлбөргүйгээр зөвлөгөө  мэдээлэл өгөх юм байна. […]