Төрийн ордонд
08:30 цагт Монголын хүүхдийн оролцооны чуулган эхэлнэ. Энэхүү чуулганаар МУ-ын Засгийн газрын бодлогод хүүхдийн эрхийг хангах чиглэлээр тусгасан зорилтыг эрчимжүүлэх, хүүхдийн эрхийг хангахад тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн, сонсож, хүүхдүүдийн санал санаачилга, үзэл бодлыг бодлого шийдвэрт тусгах юм.
ХҮН намын байранд
11:00 цагт НИТХ-ын ХҮН намын төлөөлөгчид 177 тэрбум төгрөг шатааж агаарын бохирдлыг бууруулах төслийн талаар мэдээлэл хийнэ.
Хангарди ордны 14 давхарт
13:00 цагт Сургууль, цэцэрлэгийн бэлтгэлтэй холбоотой хөдөлгөөний ачаалал нэмэгдэх үед хийх зохицуулалтын талаар мэдээлэл хийнэ.
Corporate зочид буудлын их танхим
– Азийн физикийн олимпиадын хүрээнд зохион байгуулж буй физикийн багш нарын үндэсний сургалт, зөвлөгөөн хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Чингисийн музейн 9 давхарт
– “Уур амьсгалын өөрчлөлт ба Хүүхэд залуусын оролцоо” ОУ-ын форум хоёр дахь үргэлжилж байна.