gal.jpg

2017-08-02 15:33
АНУ-ын Лос-Анжелес хот дахь Хятадын консулын газар луу зэвсэгт этгээд олон удаа гал нээснийхээ дараа амиа егүүтгэсэн хэрэг өчигдөр (2017.08.01) гарчээ. Амиа золиослогч нь Хятад иргэн байсан бөгөөд халдлагад хүн бэртэж гэмтээгүй байна. Энэ хэргийн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд Лос-Анжелес хотын цагдаагийн газар шалгаж байгаа аж.

bagvaahai.jpg

2017-08-02 15:14
Бразилийн байгаль судлаачид ховор төрлийн хоёр толгойт сарьсан багваахай илрүүлжээ. Шинжлэх ухааны түүхэнд гурав дахиа тохиож буй энэхүү олдвор нь эрдэмтдэд яагаад ийм зүйл үүсдэгийг олоход тус болох юм. Эрдэмтэд сүүлийн жилүүдэд илүү эрхтэнтэй сиамын ихэр амьтад олноор илрүүлж байгаа аж.

zinpin.jpg

2017-08-02 14:38
Хятадын ард түмэн  энх тайванд дуртай. Гэхдээ улс орноо хамгаалж, ямар ч халдлага довтолгооныг няцаахад бэлэн байна гэж БНХАУ-ын тэргүүн Си Жиньпин Хятадын ардын чөлөөлөх армийн 90 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хурлын үеэр мэдэгдлээ. Үүнээс гадна тэрбээр газар нутгийнхаа өчүүхэн хэсгийг ч болов бусдад өгөхгүй гэжээ.

Турк.jpg

2017-08-02 11:30
Туркэд өнгөрсөн онд болсон цэргийн эргэлт хийх оролдлоготой холбоотой гэх армийн алба хаагчид голдуу 486 хүнийг нийслэл Анкара хотоос холгүй орших газарт  мягмар гарагаас буюу өчигдрөөс шүүж эхэлжээ. Яллагдагчдыг гавлаж, цагдаа нар болон аюулаас хамгаалах хүчнийхэн шүүх танхим руу оруулж байгааг телевизүүд харуулж байна.Үндсэн хуулийг зөрчсөн, төрийн эрхийг булаан авахыг завдсан, хүний амь хөнөөсөн, ерөнхийлөгчийн […]

амиа-хорлолт.jpg

2017-08-02 11:20
Энэтхэгт үр тариа боловсрох саруудад ган гачиг нүүрлэснээс болж ургац алдсан өртэй тариаланчид амиа хорлох нь нэмэгджээ. Он гарсаар 67 хүн сайн дураараа хорвоог орхисон байна. Амин зуулга нь халуун наранд шатсан Энэтхэгийн өмнөд нутгийнхан Засгийн газартаа шаардлага тавьж Шинэ Дели хотын төвд 100 өдрийн суулт зарлажээ. Тэд хүний гавал барин жагсаж, тэдгээрийг амиа хорлосон […]

Хятад.jpg

2017-08-01 15:40
Хятадын хамгийн залуу харагддаг гэх  50 настай Лью Елинь эмэгтэй 22 настай хүүгээсээ ялгардаггүй байна. Хүмүүс дөнгөж 20 хүрсэн бүсгүй шиг харагдах түүнийг хүүтэйгээ хамт гадуур явхад найз залуу нь гэж боддог аж. Харин насыг нь сонсоод огт итгэдэггүй гэнэ. Лью Елинийн залуу сайхан харагддаг гол нууц нь маш энгийн бөгөөд спортоор өдөр бүр хичээллэдэг […]

сүйх.jpg

2017-08-01 11:04
Хятадын археологчид 2400 жилийн өмнөх Чуньцю эриний үед хамаарах хааны сүйх тэргийг олжээ. Сүйх тэрэгний хэмжээ, хийц загвар, тансаг байдал нь эрдэмтдийг гайхшируулсан байна. Хүрлэн чимэглэл, сийлбэртэй ясаар гоёсон сүйхний урт нь 2,56 м бол өргөн нь 1,66 м бөгөөд зорчигчдыг нар, борооноос тусгай халхавчаар хамгаалдаг. Дугуй тус бүр нь 26 хигээстэй байх агаад  эзэн […]

гүүр.jpg

2017-07-31 14:56
Швейцарын өмнөд хэсэгт дэлхийн хамгийн урт буюу 494 м дүүжин гүүр өчигдөр нээлтээ хийжээ. Нийт найман тонн кабелиар 10 долоо хоногийн турш барьсан энэ гүүр нь 85 метрийн өндөрт орших ба хүчтэй салхинд савлахгүй шинэ технологиор барьсан аж. Аялагчид энэ гүүрээр нэг тосгоноос нөгөө тосгон руу орох боломжтой гэнэ. Өөрөөр хэлбэл,  Zermatt болон Grachen тосгоныг […]

филиффин.jpg

2017-07-31 14:06
Филиппиний Озамиз хотын дарга Рейналдо Парожиног хар тамхины хэрэгт буруутган гэр бүлийнх нь хамт цагдаа нар буудан хөнөөжээ. Тухайн үед Рейналдо Парожиногийн хамгаалалтын алба цагдаа нар луу гал нээж, буудалцаан болсон байна. Энэ үеэр түүний  ах болон гэр бүлийн 10 хүн амь үрэгдэж, хотын даргын дэд орлогчоор ажиллаж байсан охин нь баривчлагджээ. Тус улсын Ерөнхийлөгч […]

төрөлт.jpg

2017-07-31 11:40
Өмнөд Солонгост энэ жил  хүн амын өсөлт түүхэнд байгаагүй бага хувьтай гарчээ. Тус улсад төрөлт анх удаа 400.000-аас буурч,  360 мянган иргэн мэндлэх тооцоо гарсан байна. Холбогдох албаны хүмүүс төрөлт буурах болсон нь ажилгүй залуусын тоо олширч байгаатай холбон тайлбарлажээ. Харин хосуудын хувьд орон сууцны үнэ, сургалтын төлбөр амьдрах өртөг улам нэмэгдсээр байхад өнөр өтгөн […]