Кремль амь үрэгдэгсдийн талаар Reuters агентлагийн мэдээнд хариулт өглөө

2017-08-03 12:061min0
Oros

Сирид амь Оросын 40 цэрэг үрэгдлээ гэсэн Reuters агентлагт мэдээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины хэвлэл мэдээллийн албаны дарга Дмитрий Песков тайлбар өглөө.

Түүний хэлсэнээр амь үрэгдсэн Орос цэргүүдийн мэдээлэл Батлан хамгаалах яамны шугамаар Кремльд ирдэг байна.

Тус улсын Батлан хамгаалах яамны албан ёсны мэдээгээр, Сирийн Арабт оросын цэргийн ажиллагаа эхэлснээс хойш (2015 оны есдүгээр сараас) 34 орос цэргийн албан хаагч үрэгдсэн аж.

Харин  Reuters агентлагийн тооцоолсноор энэ оны эхээр Сирид Оросын  17 албан хаагч, хувийн цэргийн компанийн 21 дайчин амиа алдсан бөгөөд өмнөх онд 15 сарын дотор  наад зах нь 36 цэргийн албан хаагч  амиа алдсан гэж мэдээлжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй