[starbox]
Цагаан ордны харилцаа холбооны газрын захирал Энтони Скарамуччи энэ албанд томилогдоод 10 хонов уу үгүй юу халагдлаа. Ерөнхийлөгчийн засаг захиргааны эх сурвалжийн мэдээлснээр Скарамуччи удирдлага солигдсонтой холбоотойгоор сайн дураар албан тушаалаа орхихоор шийдвэрлэсэн гэнэ. Цагаан ордны мэдэгдэлд “Ноён Скарамуччи захиргааны шинэ тэргүүн Жон Келлид ажлаа цоо шинээр эхлүүлж, өөрийн багаа бүрдүүлэх боломж олгох ёстой гэж үзсэн. Бид түүнд хамгийн сайн сайхныг хүсч байна” гэж дурджээ.
Санхүүч асан Энтони Скарамуччи нь өнгөрсөн сарын 21-нд Дональд Трампын засаг захиргаанд томилогдон ирснээсээ хойш дуулиан шуугианы эзэн болсон юм. Тэрбээр дарга, өдгөө Райнс Прибусын захиргааны тэргүүн асан болон Ерөнхийлөгчийн зөвлөх Стив Бэнноны сурвалжлагчийг утсаар загнаж дарамталсан аж. Сурвалжлагч ч Скарамуччигийн яриаг олонд дэлгэсэн байна.
Скарамуччи ажлаа өгөх болсонтой холбогдуулан Вашингтон дахь ВВС-гийн сурвалжлагч Энтони Зуркер “Өнөөгийн Цагаан ордны ажилтнуудын ажил эрхлэх хугацаа нэг өдрийн настай ялгаа шиг л болжээ. Дөнгөж л 10 хоногийн өмнө ноён Скарамуччи Нью-Йоркийн иргэн шиг хурдан ярьдаг, Ерөнхийлөгчөө бишрэн шүтсэн, засаглалын тоглоомын дүрмийг хүлээн зөвшөөрдөггүй гээд өөрийн гэсэн өнгө аястайгаар гарч ирж байлаа. Түүний энэ албан тушаалд байсан хугацаа богино боловч тэрбээр тогтсон хэм хэмжээг хангалттай ганхуулж чадсан юм.
Түүнийг гарч ирсэнтэй зэрэгцээд Трампын хэвлэлийн нарийн бичгийн дарга Шон Спайсер Скарамуччиг өөрийнхөө тааллаар ажиллахад нь саад болохгүйн үүднээс огцорлоо гэдгээ илэрхийлсэн. Дараа нь хараалын үгээр зогсоо зайгүй харвадаг пуужин шиг Скарамуччи Райнс Прибусын захиргааны тэргүүнийг онилж, баасан гарагт ёс зүйгүйгээр хутгалдан орсон юм. Ийнхүү Скарамуччи бүх зүйлийг шинэ хуудаснаас эхлэх боломжийг дараа дараагийнхандаа олголоо” гэж бичжээ.